Винниц

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Винниц хот
мужийн хот
укр. Вінниця

Сүлд туг

Сүлд тэмдэг

Винниц
Улс орон УкрайнУкрайн Украйн
Дээрх нутаг Винниц муж
Дотроо 3 дүүрэгтэй
Газар нутаг 69 км²
Хүн ам 371,698 хүн
1363 онд суурин үүссэн
Цагийн бүс ГЦ+2, зун ГЦ+3
Утасны дуг. +380 43
Цахим хуудас www.vmr.gov.ua
Хадмал толь
Монгол нэрийдэл
Худам монгол ᠸᠢᠨᠨᠢᠼᠠ (winnica)
Монгол кирил Винниц1 [Ви́нниц]
Ерөнхий тайлбар: () – үсгийн галиг, [] – хэл,дуудлага
1 дугаарын тайлбар: 49-р дүрмийн 2-1, 2-2, 4-2
Дээр үеийн худаг, одоо музей

Винниц (укр. Вінниця) бол Украйн улсын баруун хэсгийн Винниц мужийн засаг захиргааны төв хот юм. 69 км² газар, 37 түмэн хүнтэй.

Газар нутаг[засварлах | edit source]

Винниц хот Укрaйн орны баруун урд хэсэг, Винниц мужийн баруун хойд хэсэгт улсын нийслэл Киевээс 199 км зайнд байна. Авто замаар 258 км, төмөр замаар 221 км явна. 69 км² газар нутагтай. Хотын дундуур Урд Буг гол урсдаг.

Винниц мужийн доор шууд хамаарах Винниц хотын тойрог гэгдэнэ. Харин дотроо 3 дүүрэгт хуваагддаг. Голын дорнод талд Хуучин хотын дүүрэг (төв дүүрэг), Замостяны дүүрэг байдаг бол голын өрнөд талд Лениний дүүрэг байна.

Уур амьсгал[засварлах | edit source]

Өвөл дунджаар 5.8 °C, зундаа дунджаар +18.3 °C дулаан байдаг.

Нийгэм соёл[засварлах | edit source]

2013 онд 371,698 оршин суугчтай байлаа. Украйнчууд дийлэнх хувийг эзлэдэг.

Ард түмэн 1897[1] 1926 1939 1959 1989 2001
Украйн үндэстэн  35,5 %  41,5 %  49,2 %  60,2 %  77,4 %  87,2 %
Орос үндэстэн  17,0 %  13,8 %  10,6 %  22,1 %  16,4 %  10,2 %
Еврей үндэстэн  37,5 %  37,8 %  35,6 %  13,6 %  4,1 %  0,5 %
Польш үндэстэн  7,1 %  4,3 %  3,0 %  2,0 %  0,7 %  0,5 %

Винницд бүх шатны сургууль бий. Музей, театр, кинотеатр, номын сан гээд цөм бий.

Винниц хотын төв цэнгэлдэх хүрээлэн 24000 суудалтай.

Түүх[засварлах | edit source]

Литвын Ольгерд бэйс монгол татартай 1362 онд байлдан ухрааж, түүний зээ Федор, Константин хоёр цэрэг ардынхаа хамтаар Өмнө Буг голын эрэгт дараа жил нь шивээ суурин босгон суужээ. Суурин Литва, Польш, Турк, хазагийн мэдэлд ээлж дараагаар шилжиж байгаад 1793 оноос Оросынх болов. Хотод католик ёс байсан нь үнэн алдартанд зай тавьсан.

1771 онд хот 1300 хүнтэй байсан бол 1860 онд нэг түмэн хүнтэй болсон байв. 1870 онд төмөр зам тавигдаж, Хаант Оросын үед Подолье губерн (муж)-д хамаарч байсан ба 1914 онд засаг захиргааны төв нь болжээ.

1920 оноос энд Зөвлөлт засаг тогтож ЗХУ, түүний Зөвлөлт Украйны Винниц мужид хамаарчээ. 1923 онд Винниц тойргийн төв байсан 1932 оноос Винниц мужийн засаг захиргааны төв болж зэрэг дэвшив. 1941-1944 онд Нацист Германд эзлэгдэж байгаад чөлөөлөгдөж энх цагт бүх төрлийн аж үйлдвэр хөгжжээ.

1991 онд Украйн улс тусгаар тогтносноор түүний бүрэлдэхүүнд бас нэгэн шат бас ахисан.

Зургийн цомог[засварлах | edit source]

 Commons: Vinnytsya – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Зүүлтийн тайлбар[засварлах | edit source]

  1. 1897 оны энэ тоог төрсөн хэлээр ялгаж гаргасан.