Винтон Серф

Винтон Грэй Серф (англ. Vinton Gray “Vint” Cerf; 1943 оны 6-р сарын 23-нд АНУ-ын Коннектикут мужийн Нью-Хейвен хотод төрсөн) — Америкийн тооцоолон бодох системийн онолын салбарын эрдэмтэн, TCP/IP протоколын стекийг хөгжүүлэгчдийн нэг бөгөөд "Интернетийн эцэг" гэж ихэвчлэн нэрлэдэг хүн юм.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Винтон Серф Лос-Анжелес хотод ахлах сургуулиа төгсөөд Стэнфордын Их Сургуульд суралцаж, 1965 онд математикийн бакалаврын зэрэг хамгаалжээ. Дараа нь тэрээр IBM-д орж, QUIKTRAN програмчлалын хэлийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан байна. Гэсэн хэдий ч хоёр жилийн дараа тэрээр компаниасаа гарч, их сургуульдаа буцаж ирээд Лос-Анжелес дахь Калифорнийн Их Сургуульд элсэн орж магистрын зэрэг, (1972) компьютерын шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ. Суралцах хугацаандаа Серф их сургуулийг интернетийн өмнөх үе болох ARPANET-тэй холбосноороо алдартай профессор Леонард Клейнрокийн удирдлага дор ажиллаж байжээ. Тэнд тэрээр Роберт Кантай танилцжээ. Төгссөнийхөө дараа В.Серф Стэнфордын Их Сургуульд туслах профессороор 4 жил ажилласан байна.
1997 онд сонсголын бэрхшээлтэй болсон Винтон Серф дүлий болон сонсголын бэрхшээлтэй хүмүүсийг сургадаг улсын их сургууль болох Галлаудет Их Сургуулийн захирлуудын нэг болжээ.
1999-2007 онуудад тэрээр "Интернетэд оноогдсон нэрс болон дугааруудын корпорац" (англи. Internet Corporation for Assigned Names and Numbers, ICANN) байгууллагын тэргүүнээр ажилласан. 2005 оны 9-р сараас хойш Винтон Серф Google-ийн дэд ерөнхийлөгч, интернетийн ахлах номлогч ("Ахлах элч")-ээр ажиллаж байв.
2008 онд доктор Винтон Серф Олон улсын домэйн нэрийг хөгжүүлэх, хэрэгжүүлэх IETF хороог даргалж байжээ.