Jump to content

Виржил Гриссом

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Виржил Гриссом

Виржил Гриссом "Гус" (англи. Virgil Ivan «Gus» Grissom; 1926 оны 4-р сарын 3-нд Индиана мужийн Митчелл хотод төрсөн– 1967 оны 1-р сарын 27-нд Флорида мужийн Кеннеди сансрын төвд нас барсан) нь Америкийн сансрын нисэгч юм. Гриссом Америкийн сансрын тойрог замд ниссэн хоёр дахь сансрын нисэгч юм. Дараа нь тэрээр Америкийн хоёр хүнтэй хөлөг онгоцны анхны багийн ахлагч болжээ. Ингэснээр тэрээр сансарт хоёр удаа аялсан дэлхийн анхны сансрын нисгэгч болсон юм.

Виржил хүү бага наснаасаа нисэгч болохыг мөрөөддөг байжээ. Сургуульд байхдаа Виржил байгалийн шинжлэх ухааныг сонирхож байсан: математик, физик. Гриссомын IQ 145 байсан бөгөөд тэрээр хөнгөн атлетик, сагсан бөмбөг, гандбол сайн тоглодог байжээ.

1944 онд Гриссом АНУ-ын Агаарын цэргийн хүчний нисэхийн сургуульд элсэн орсон. Дэлхийн 2-р дайны дараа Гриссом Индиана дахь Пурдюгийн их сургуульд суралцаж, 1950 онд бакалаврын зэрэг хамгаалжээ.

В.Гриссом их сургуулиа төгсөөд нисэхийн сургуульд дахин элсэв. Нисэхийн сургуулиа төгсөөд Өмнөд Солонгос руу томилогдсон. Солонгосын дайны үеэр Гриссом F-86 Saber онгоцоор нисч, зургаан сарын дотор зуу орчим байлдааны нислэг хийжээ.

Тэрээр 1957 онд Агаарын цэргийн хүчний Эдвардс (Edwards Air Force Base) бааз дахь туршигч-нисэгчийн сургууль төгссөн байна. Улмаар Агаарын цэргийн хүчний Райт-Паттерсон баазад (Wright-Patterson Air Force Base) туршигч-нисэгчээр ажилласан байна.

Виржил Гриссом нь Америкийн анхны сансрын нислэгийн "Меркури хөтөлбөр"-т хамрагдахаар Америкийн шилдэг 110 нисгэгдээс 1959 оны 4-р сарын 9-нд Америкийн сансрын нисгэгчдийн эхний бүлэгт долоон нисгэгч сонгогджээ. Эдгээр долоон сансрын нисэгчийг «Меркурий 7» (Mercury-Seven) буюу «Анхны долоо» (Original-Seven) гэж нэрлэдэг. Гриссомтой хамт "Анхны долоо"-д: Скотт Карпентер, Гордон Купер, Жон Гленн, Уолтер Ширра, Алан Шепард, Доналд Слэйтон нар багтжээ.

Аполло багийнхан

Үүний дараа Виржил Гриссом "Gemini" хөтөлбөрийн хүрээнд Америкийн шинэ хөлөг онгоцонд сансрын нислэг хийх бэлтгэлээ хийж эхэлсэн. Хоёр хүний ​​суудалтай "Gemini- 3" хөлгийн анхны хүнтэй нислэгийн багийн бүрэлдэхүүнд Алан Шепард (багийн ахлагч), Томас Стаффорд (нисгэгч) нар багтжээ. Гриссом Шепардын нөөц сансрын нисгэгчээр томилогдсон хэдий ч Шепардыг өвчтэй болоход Гриссомыг багийн ерөнхий ахлагчаар томилж, нисгэгчээр Жон Янг-ийг томилжээ.

Гриссом сансрын нисгэгчээр карьераа үргэлжлүүлж, Саран дээр буух зэрэг Аполло сансрын хөтөлбөрт хамрагдах бэлтгэлд хамрагдсан. Виржил Гриссом, Эдвард Уайт, Рожер Чаффи нар бүх багийнхан 1967 оны 1-р сарын 27-нд төлөвлөсөн хөөргөхөөс сарын өмнө бэлтгэлийн үеэр галд өртөж нас баржээ. Хэрэв энэ эмгэнэлт явдал байгаагүй бол Гриссом гурав дахь удаагаа сансарт ниссэн дэлхийн анхны хүн болох байсан юм.