Вирусийн вакцин

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search


Вирусын вакцин нь вирусын халдвар, түүний хүндрэлээс урьдчилан сэргийлэх гол арга юм. Бүтэц болоод шинж чанар нь бүрэн судлагдсан, тогтвортой эсрэгтөрөгчтэй вирусыг өсгөвөрлөн гаргаж авснаар үр дүнтэй вакцин бэлддэг. Өнөөгийн төвшинд вирусыг өсгөвөрлөн түүний эсрэгтөрөгч шинжтэй хэсгийг тогтворжуулж, хоруу шинжийг нь арилгах аргаар бэлдсэн амьд, үүсгэгчийг идэвхгүйжүүлж эсвэл бүтцийн эсрэгтөрөгчийн шинжтэй хэсгийг агуулсан вакциныг үйлдвэрлэж байна. Сүүлийн үед вирусын бүтцийн хэсгүүдийг рекомбинант ДНХ технологийн аргаар гарган авч, вакцины үйлдвэрлэлд хэрэглэх болсон байна.


Амьд сулруулсан вакцин[засварлах | edit source]

Энэ төрлийн вакциныг хоруу чанаргүй болсон мутант вирусээр бэлдэх тул дархлаа тогтоож, өвчин үүсгэдэггүй. Амьд вакцин дархлаа тогтоох чадвар сайтай байдаг. Харин дархлаа хомсдолтой хүмүүс, жирэмсэн эмэгтэйчүүдэд вакцины дараах өвчлөл үүсгэх, хөврөл ургийг халдааж болох тул болгоомжтой хэрэглэх ёстой. Амьд сулруулсан вакциныг полио-, улаан бурхан-, гахайн хавдар-, улаанууд-, varicella- , шар чичрэгийн вирусын халдварын сэргийлгэнд хэрэглэж байна.

Идэвхгүйжүүлсэн вакцин[засварлах | edit source]

Энэ төрлийн вакциныг бэлдэхэд вирионыг физик, химийн аргаар урьдчилан идэвхгүй болгож бэлдэх тул амьд вакцинтай харьцуулбал түр зуурын дархлаа тогтдог. Иймээс дархлааг тогтворжуулах, дэмжих зорилгоор хэд хэдэн удаагийн тунг хэрэглэнэ. Идэвхгүйжүүлсэн вакциныг influenza-, rabies-, polio- болон Японы энцефалит В-ийн вирусын халдварын эсрэг хэрэглэдэг.

Рекомбинант вакцин[засварлах | edit source]

Вирусын бүтцийн эсрэгтөрөгчийн шинжтэй хэсгийг рекомбинант ДНХ-ийн аргаар гарган авч, вакцины үйлдвэрлэлд ашигладаг. Уг вакциныг субвирион вакцин ч гэж нэрлэдэг. Энэ хэлбэрийн зөвшөөрөгдсөн хэрэглэгдэж буй вакцин нь гепатитийн В вирусын вакцин юм.Түүнчлэн генийн инженерийн аргаар вакциниа вирусын геномд өөр ямар нэгэн вирусын дархлаа өдөөгч бүрдлийн нуклеотидийн дарааллыг шилжүүлэн суулгаж вакцин үйлдвэрлэжээ. Уг тохиолдолд мэдрэмтгий организмд вакциниа вирусын зэрэгцээ генийг нь шилжүүлэн суулгасан вирусын эсрэг дархлаа тогтдог байна.

Мөн үзэх[засварлах | edit source]