Витебск
Витебск (белорус. Ві́цебск) -Беларусийн зүүн хойд хэсэгт орших Витебск муж, Витебск дүүргийн засаг захиргааны төв хот. Бүс нутгийн зүүн хэсэгт Баруун Двина гол дээр байрладаг. Тус улсын хамгийн олон хүн амтай дөрөв дэх хот (Минск, Гомель, Гродно хотуудын дараа). Хүн ам: 358,927 хүн (2025 оны 1-р сарын 1-ний байдлаар). Газар нутаг нь: 134.6 км².

974 онд байгуулагдсан Беларусийн Полоцск хотын дараа хоёрдахь ууган хот. 2024 оны 6-р сард Витебск хот байгуулагдсаны 1050 жилийн ойг тэмдэглэсэн байна.
Хүн ам
[засварлах | кодоор засварлах]Витебск хот 2025 оны байдлаар 358 927 хүн амтай байсан.
2019 оны хүн амын тооллогоор бүртгүүлсэн үндэстнүүд | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Нийт | белорус | орос | украин | польш | евреи | |||||
364 674 | 285 562 | 78,31 % | 59 690 | 16,37 % | 5901 | 1,62 % | 1474 | 0,40 % | 912 | 0,25 % |
туркмен | татар | литва | армени | цыган | ||||||
886 | 0,24 % | 408 | 0,11 % | 366 | 0,10 % | 315 | 0,09 % | 303 | 0,08 % |
Засаг захиргаа
[засварлах | кодоор засварлах]Витебск хот засаг захиргааны хувьд Железнодорожный, Октябрьский, Первомайский гэсэн 3 дүүрэгт хуваагддаг байна.
Эдийн засаг
[засварлах | кодоор засварлах]2017 онд Витебск хотод иргэдийн сарын дундаж нэрлэсэн цалин (орлогын татвар, зарим суутгал хийхээс өмнө) 744.9 Беларусийн рубль (110 ам.доллар орчим) байсан. Витебск хотын дундаж цалин нь Беларусийн бүс нутгийн төвүүдийн дунд хамгийн бага юм.
Аж үйлдвэрийн хувьд металл боловсруулах, хөнгөн болон хүнсний үйлдвэр, цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэл, барилгын материал, мод боловсруулах зэрэг 300 гаруй аж ахуйн нэгж байдаг.
Хотод трамвай, троллейбус, автобус, цахилгаан автобус ажилладаг. Гол дээрх усан тээвэр ажиллаж байна. Төмөр замын буудал, олон улсын нисэх онгоцны буудал байдаг.
Боловсрол
[засварлах | кодоор засварлах]Тус хотод 5 дээд боловсролын байгууллага байдаг.
- П.М.Машеровын нэрэмжит Витебскийн улсын их сургууль.
- Витебскийн Улсын Технологийн Их Сургууль.
- Витебскийн Улсын Анагаах Ухааны Их Сургууль.
- Витебскийн Улсын Мал эмнэлгийн академи.
- Олон улсын "МИТСО" их сургуулийн Витебск дахь салбар.