Jump to content

Виши

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Виши хот дахь зочид буудал

Виши́ (франц. Vichy [viʃi]) —Парис хотоос зүүн өмнөд зүгт орших Ауверн-Рон-Альпийн нутгийн Аллиер аймагт байрладаг Францын 28 мянга орчим хүн амтай хот ба коммун юм. Эрт дээр үед Виши нь Бурбон хэмээх түүхэн аймагт харьяалагддаг байв. Нутаг дэвсгэрийн хувьд энэ нь Окситани хэмээх түүхэн бүс нутгийн захад байрладаг.

Энэхүү Францын рашаан сувилалын газар нь Ромын эзэнт гүрний хаан Гай Диоклетианы үеэс алдартай байсан юм. 1940 онд энэ нь эрх мэдлээ маршал Филипп Петейнд шилжүүлж өгсөн Үндэсний Ассемблейн газар байсан бөгөөд дараа нь 1944 он хүртэл түүний тэргүүлсэн Засгийн газар байралсан газар байв (энэ засгийн газрыг Францын Виши дэглэм гэж нэрлэдэг байсан бөгөөд түүнийг дэмжигчид нь Вишиистууд гэгддэг болсон).

Виши хот нь Луар мөрөнд цутгадаг Аллиер голын эрэг дээр байрладаг. Тус нутгийн дундаж өндөр нь далайн түвшнээс дээш 263 метр юм.