Владимир Таиров

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Владимир Христофорович Таиров (жинхэн нэр нь Рубен Артемьевич Тер-Григорян; 1894 онд төрж, 1938 оны 8 дугаар сарын 22-нд нас барсан) - Зөвлөлтийн цэргийн болон улс төрийн ажилтан, тагнуулч, дипломат, бригадын комиссар. 1915 оноос Оросын Социал Демократ Ажилчны Намын гишүүн /Большевик/ /РСДРП(б) /.

Намтар[засварлах | edit source]

1894 онд Испаган-на-Чуткарыазе тосгонд төрсөн. Уулын Карабахын армени үндэстэн.

Баку хотын худалдааны сургуулийг 1914 онд төгсөөд Киев хотын худалдааны сургуульд 1916 онд сурч байсан. Ажилчин тариачны Улаан армийн цэргийн академийг 1925 онд төгссөн.

  • 1917 онд - Москва хотын Банкнуудын комиссар.
  • 1918-1920 онд Ажилчин тариачны Улаан Армид. /Халимагийн 1 дүгээр дивизийн дарга, 9, 10 дугаар Армид./
  • 1924 онд - Хятад дахь Цэргийн Ерөнхий зөвлөхийн туслах.
  • 1926-1927 онуудад Өмнөд хятад дахь Зөвлөлтийн цэргийн зөвлөхүүдийн Штабын комиссар.
  • 1927-1929 онуудад Алс Дорнодын тусгай Армийн орлогч командлагч.
  • 1929-1932 онуудад Ажилчин тариачдын Улаан Армийн Штабын IV дүгээр гарын 2 дугаар хэлтсийн дарга.
  • 1932-1935 онуудад Улаан тугийн одонт Алс Дорнодын Армийн Улс төрийн газрын дарга.
  • 1934-1935 онуудад ЗХУ-ын Батлан хамгаалах яамны дэргэдэх Цэргийн Зөвөлийн гишүүн.
  • 1935 оны 2 дугаар сарын 9-нөөс 1937 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүртэл Монгол улс /БНМАУ/ дахь ЗХУ-ын Бүрэн эрхт төлөөлөгч.
  • 1937 оны 8 дугаар сарын 5-нд баривчлагдаж 1938 оны 8 дугаар сарын 22-нд түүнийг цаазаар буудаж хороосон. Сүүлд цагаатсан. Алдарт тагнуулч Рихард Зоргегийн багш, сургагч байсан.


“БНМАУ, ЗСБНХУ-ын хооронд  харилцан туслалцах тухай Протокол” 1936 оны 3 дугаар сарын 12-нд байгуулагдаж, БНМАУ-ын Бага хурлын дарга А.Амар, БНМАУ-ын Ерөнхий сайд бөгөөд Гадаад яамны сайд П.Гэндэн, ЗХУ-ын  бүрэн эрхт төлөөлөгч В.Х.Таиров нар Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан.

Таиров Бригадын Коммисар цэргийн цолтой, Лениний одонгоор 1937 онд шагнуулсан байна.