Jump to content

Владимир Тизенхаузен

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Владимир Тизенхаузен (Орос: Влади́мир Гу́ставович Тизенга́узен, Герман: Ernst Woldemar Baron von Tiesenhausen; 1825 оны 7-р сарын 1-нд Оросын бүрэлдэхүүн дэх Нарва хотод төрсөн — 1902 оны 2-р сарын 2-нд Оросын Санкт-Петербург хотод нас барсан) — Герман гаралтай Оросын эрдэмтэн. Тэрээр түүхч, археологич, дорно судлаач-монгол судлаач, зоос цуглуулагч бөгөөд орчуулагч байв. 1893 онд тэрээр Оросын Эзэн хааны Шинжлэх Ухааны Академийн Дорно дахины уран зохиолын хэсгийн гишүүнээр сонгогдож байжээ.

В.Тизенхаузен 1848 онд Санкт-Петербургийн Их Сургуулийг Дорно дахины уран зохиолын тэнхимийг төгссөн. Тэрээр германы дорно судлаач Христиан Френий шавь нарын нэг байв. Их сургуулиа төгссөний дараа ямар ч хөрөнгө мөнгөгүй байсан тэр 12 жил жижиг албан тушаалтнаар ажилласан. Тэрээр Тэнгисийн цэргийн барилгын ангийн Хойд дүүргийн командлагчийн бичиг хэргийн ажилтнаар ажиллаж эхэлсэн; 4 жилийн дараа түүнийг Эмнэлгийн хэлтэст нарийн бичгийн даргаар шилжүүлсэн; дараа нь Эзэн хааны ордны барилгын хэсэгт ажиллаж байжээ.

Эцэст нь 1861 онд тэрээр Оросын Эзэн хааны археологийн комисст бичиг хэргийн ажилтнаар томилогдож, 1900 он хүртэл тэндээ ажилласан байна. 1864 оноос бага гишүүн, 1876 оноос ахлах гишүүн, 1895 оноос орлогч даргаар ажиллаж байжээ.

  • Сборник материалов, относящихся к истории Золотой Орды. Т. 1. Извлечения из сочинений арабских / [соч.] В. Тизенгаузена. — Санкт-Петербург: изд. на иждивение гр. С. Г. Строганова, 1884. — XVI, 563 с.
  • Сборник материалов, относящихся к истории Золотой Орды: извлечения из персидских сочинений собранные В. Тизенгаузеном и обраб. А. А. Ромаскевичем, С. Л. Волиным. Т. 2 / [отв. ред. П. П. Иванов]. — Москва: Издательство Академии наук СССР, 1941. — 305, [3] с.