Вод ястан
Вод(Вод хэлээр:vađđalaizõd; Фин хэлээр:vatjalaiset Орос хэлээр:водь; ) нар нь Балтийн Фин угсаатны бүлэгт багтах бөгөөд түүхэн Ингриа болон Оросын баруун хойд хэсэг буюу Санкт-Петербургийн баруун өмнөд хэсэгт амьдардаг болон Эстонийн хил Нарвагийн зүүн талд амьдардаг.Өнөөгийн Вод хэл нь мөхөхөд ойрхон хэлний тоонд ордог бөгөөд Оросын Их Новгород хотыг байгуулж байсан хүмүүсийн нэг юм.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Водчууд бол Ингриагийн нутагт эртнээс нутаглаж ирсэн хамгийн эртний угсаатны нэг юм. Тэднийг зүүн хойд Эстони болон баруун Ингриагийн төмрийн үеийн хүмүүсийн үр удам гэж үздэг. Зарим судлаачид Водчуудыг Эстоничууд доторх ястан байсан бөгөөд бусад Эстоничуудтайгаа удаан хугацаанд тусгаарлагдсаны улмаас тусдаа угсаа, соёлтой хүмүүс болсон гэж үздэг. Мөн эртний Эстонийн Вайга хэмээх аймаг Водчуудын нэрнээс гаралтай байж магадгүй гэж таамагладаг.
Викингчүүдийн үеийн Хойд Европт тэнгис, худалдаа, аян дайнд оролцож явсан Кюльфингүүд хэмээх ард түмэн Водьчууд байсан байж магадгүй гэсэн таамаг ч бий.
Водьчуудын нэрийг анх удаа хэрэглэсэн бичгийн эх сурвалж нь дундад зууны орос баримтуудад гардаг бөгөөд тэнд тэднийг Водь гэж нэрлэсэн байдаг. Харин түүнээс өмнөх орос эх сурвалжуудад тэднийг эстонуудтай хамтатган Чудь хэмээн нэрлэж байжээ. Водьчуудын уугуул нутаг орчим орших Пейпус нуурыг оросоор Чудское озеро буюу “Чудьчуудын нуур” гэж нэрлэдэг.