Волдагийн Их Сургууль
Волдагийн Их Сургууль нь Норвегийн дээд боловсролын системд багтдаг, сургалтын төлбөргүй улсын сургуулиудын нэг юм. Мөн энэ сургууль нь Норвегийн Мёре ог Ромсдал тойргийн Волда хотод байрладаг.
HVO нь 1994 оны 8-р сарын 1-нд Мёре ог Ромсдалын бүсийн коллеж болон Волдагийн Багшийн Коллежийг нэгтгэснээр байгуулагдсан. HVO нь 1895 онд энд анх байгуулагдсан багшийн сургуулиас эхлэлтэй урт уламжлалтай. 2025 оны байдлаар захирал нь Одд Хелге Мьеллем Тонхейм бөгөөд 2020 оны байдлаар ойролцоогоор 4,500 оюутан, 350 ажилтантай.
HVO нь дараах дөрвөн факультеттэй: Хүмүүнлэг ба Боловсролын факультет, Дүрслэх болон Гүйцэтгэх Урлагийн факультет, Нийгмийн Шинжлэх Ухаан ба Түүхийн факультет, Хэвлэл Мэдээлэл ба Сэтгүүл Зүйн факультет. Нийтдээ 6 магистрын хөтөлбөр, 30 бакалаврын хөтөлбөр, 300 орчим хичээл санал болгодог.
HVO нь жил бүр зохион байгуулагддаг Норвегийн Баримтат Киноны Фестиваль (1997 оноос, DOKFILM), Animation Volda Festival (2007 оноос) зэрэг үйл ажиллагаануудын зохион байгуулагч бөгөөд кампус дээр байрлах том хэмжээний концертын танхим, Café зэрэг нь оюутны ихэнхдээ очин найз нөхөдтэйгөө цагийг нөхцөөдөг газрууд юм (хоёулаа 2005 онд нээгдсэн).
Сонирхолтай баримт: 2010 оны Trollhunter кинонд гол дүрүүд нь HVO-ийн оюутнууд гэж гардаг.