Jump to content

Вонгён хатан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Вонгён хатан (1365-1420) бол Чусонь улсын гуравдугаар хаан Тэжун вангийн их хатан бөгөөд Сэжун вангийн эх юм. Тэрээр 1365 онд Ёохён Мин овогт мэндэлж, 1382 онд И Бан-Вонтой гэрлэжээ. Түүний хадам эцэг Чусонь улсыг байгуулж, нөхрөө хаан ширээнд суухад их хатан болжээ. Хатан байх хугацаандаа нөхөр Тэжун вантай татвар эмийн талаар маргаж байсан. Тэжу татвар эмийг хавчсан хэргээр түүний дүү нарыг цаазласнаар гэр бүл нь уналтад оржээ. 1418 онд өөрийн хүү Чуннён ханхүүг хаан ширээнд суухад хатан эх болжээ. 1420 онд таалал төгсөхөд Вонгён хатан хэмээн өргөмжилжээ.