Всеволод Мейерхольд

Всеволод Мейерхольд (орос. Все́волод Эми́льевич Мейерхо́льд, төрөхдөө Карл Казимир Теодор Майерхольд; герман. Karl Kasimir Theodor Meyerhold; 1874 оны 2-р сарын 9-нд Оросын хаант улсын Пенза хотод төрж, 1940 оны 2-р сарын 2-нд Москва хотод нас барсан) — Оросын болон Зөвлөлтийн театрын найруулагч, жүжигчин, сурган хүмүүжүүлэгч. Театрын зүтгэлтэн, шинэчлэгч. Жүжигчний тогтолцоо буюу өөрийн гэсэн дэг сургууль үүсгэн байгуулагч, 1923 онд Зөвлөлт Оросын Ардын жүжигчин.
Карл Казимир Теодор Мейерхольд бол еврей гаралтай дарс үйлдвэрлэгч Эмиль Федорович Мейерхольд (1892 онд нас барсан) болон түүний эхнэр, Балтын герман гаралтай Алвина Даниловна (төрөхийн овог Неес) нарын Лютеран шашинтай гэр бүлийн найм дахь хүүхэд болж төрсөн.
Тэрээр 1895 онд Пензагийн эрэгтэйчүүдийн 2-р гимназийг төгссөн. Ахлах сургуулиа төгсөөд Москвагийн их сургуулийн хуулийн ангид элсэн орсон. Тэр жилдээ 21 настайдаа Үнэн алдартны шашинд орж, нэрээ Всеволод болгон өөрчилсөн байна.
1902 онд тэрээр хэсэг жүжигчдийн хамт Урлагийн театрыг орхиж, Александр Кошеверовын хамт Херсон дахь хамтлагийг удирдаж, бие даасан найруулагчийн карьераа эхлүүлжээ. Хоёр дахь улирлаас эхлэн Кошеверовыг явсны дараа тус хамтлагийг "Шинэ жүжиг (Шинэ жүжгийн нийгэмлэг)" гэж нэрлэжээ.
1902-1905 онуудад 200 орчим жүжиг тавьж, Тбилиси, Севастополь, Николаевын тайзнаа аялан тоглолтууд хийж байжээ. 1905 оны 5-р сард Константин Станиславский Москва хотын Поварская гудамжинд театр нээхээр төлөвлөж, Мейерхольдод тэнд тоглох хэд хэдэн жүжиг бэлтгэхийг санал болгосон юм.
Тэрээр 1917 оны коммунист Октябрын хувьсгалыг хүндэтгэлтэй хүлээн авсан.