Jump to content

Вук Каражич

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Вук Каражич (сербхорв. Vuk Stefanović Karadžić, серб. Вук Стефановић Караџић; 1787 оны 11-р сарын 6-нд Османы эзэнт улсын Тршич хотод төрсөн — 1864 оны 2-р сарын 7 -нд Вена хотод нас барсан) — сербын хэл зүйч, багш.

Тэрээр Серби хэлний уран зохиолыг шинэчлэгч бөгөөд серби хэлний цагаан толгойг стандартчилсан. Серби хэлний бичгийн дүрэмд авиа зүйн «яаж сонсож байна тэгж бичнэ» (серби. «пиши као што говориш, а читај као што је написано») гэсэн зарчмыг суурь болгосон.

Вук Каражич мөн сербийн ардын уран зохиол, сербийн ард түмний шинэ түүх зэргийг эрдэмтэн, олон нийтэд танилцуулсан байна.