Jump to content

Вэнь Тяньшян

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Вэнь Тяньшян

Вэнь Тяньшян (Хятад: 文天祥, 1236-1283) — Сүн улсын улс төрч, яруу найрагч байв.

Вэнь Тяньшян 1236 оны 6-р сарын 6-нд одоогийн Жянши мужийн Жиъань шянь (吉安县) төрсөн. Тэрээр бага наснаасаа маш сайн боловсрол эзэмшсэн. 1256 онд тэрээр Сүн улсын нийслэл Линьань (Ханжоу) хотод очиж, эзэн хааны шалгалт ("Кэжү" шалгуул, 科举考试) өгч, эцсийн шалгалтаа амжилттай өгч, түшмэл болжээ. Удалгүй Вэнь Тяньшянгийн аав нас баржээ. Тухайн үед Сүн улсын дүрэм журмаар эцэг эх нь нас барвал огцорч, гурван жилийн турш төрөлх хотдоо гашуудах ёстой гэж заасан байдаг. Тиймээс Вэнь Тяньшян албан тушаалаасаа огцорчээ. Гурван жилийн дараа тэрээр улс төрд эргэн орсон. 1259 онд Монголын арми Сүн улс руу довтолсон бөгөөд Сүн улсын түшмэд айж байв. Олон түшмэд нийслэл Линьань хотоо орхиж, өмнө зүг рүү зугтах ёстой гэж үзсэн боловч зөвхөн Вэнь Тяньшян үүнийг эрс эсэргүүцжээ.

1275 онд Юань улсын арми Сүн улс рүү дахин довтолсон бөгөөд нийслэл Линьань хот унах аюулд орсон. Вэнь Тяньшян Жянши мужийн Ганжоу(赣州)-гаас Линьань руу нэмэлт хүчийг удирдсан. 1276 онд Вэнь Тяньшяныг баруун гарын чинсан (右丞相) томилж, Юань улсын командлагч Баянтай хэлэлцээр хийхээр илгээсэн. Вэнь Тяньшяныг Баян саатуулж, хойд зүг рүү аваачжээ. Вэнь Тяньшян замдаа зугтаж, цэргээ цуглуулж, монголчуудыг эсэргүүцсээр байв. Үүний зэрэгцээ Сүн Гунди аль хэдийн монголчуудад бууж өгсөн байв. Лу Сюфу (陸秀夫), Чэнь Ижун (陳宜中), Жан Шижие (張世傑) болон бусад Сүн улсын түшмэдүүд Фужоу руу зугтаж, Сүн Дуаньзунг шинэ эзэн хаан болгон дэмжжээ. Гэсэн хэдий ч Юань арми эдгээр эсэргүүцлийн хүчийг хурдан ялж, Лу Сюфу болон бусад хүмүүс Гуандун мужийн Яшань (崖山) руу зугтжээ. 1278 онд Вэнь Тяньшян өөрийн цэргийг удирдан Лу Сюфу болон бусадтай нэгдэхийг оролдсон боловч Юань армид ялагдсан бөгөөд өөрөө олзлогджээ. Вэнь Тяньшян бууж өгөхөөс татгалзаж, Сүн улсад үнэнч байдлаа илэрхийлсэн шүлэг бичжээ. Тэрээр хэд хэдэн удаа амиа хорлохыг завдсан боловч бүтэлгүйтсэн. 1279 онд Юань улс эцэст нь Сүн улсыг өөртөө нэгтгэв. Лу Сюфу долоон настай эзэн хаан Жао Бин(趙昺)-ийг хадан цохионы ирмэг дээр аваачиж, тэр хоёр далайд үсрэн амиа хорлов.

Вэнь Тяньшяныг Ханбалиг рүү аваачиж, шоронд хорьсон. Хубилай хаан Вэнь Тяньшянгийн авьяас чадварыг биширч, түүнийг бууж өгөхийг ятгахын тулд элч нарыг удаа дараа илгээсэн боловч Вэнь Тяньшян бүрд татгалзсан. Сүн Гунди түүнийг ятгахыг оролдсон ч тэр хөдөлсөнгүй. Эцэст нь Хубилай хаан түүнийг бууж өгөхийг биечлэн ятгасан боловч Вэнь Тиансян татгалзсан хэвээр байв. Вэнь Тяаншян Хубилай хаанаас түүнийг алахыг гуйж, ингэснээр тэрээр Сүн улсад үүрд үнэнч үлдэх боломжтой болжээ. Энэ үед хятадын бослого гарч, тэд Вэнь Тяньшяныг аврах болно гэж мэдэгджээ. Хубилай хаан Вэнь Тяньшяныг цаазлахаас өөр аргагүй болжээ. 1283 онд Вэнь Тяньшяныг Ханбалигт цаазаар авчээ. Хубилай хаан хожим нь Вэнь Тяньшян Юань улсад үйлчилээгүй ч нэр хүндтэй хүн байсан бөгөөд түүнийг алахад маш их харамсалтай байсан гэж хэлжээ.

Вэнь Тяньшяны дүү Вэнь Би (文璧) тухайн үед Гуандун мужийн Хуйжоу (惠州) хотын жифу (知府) байсан. Вэнь Би ах Вэнь Тяньшяныхаа адил хотыг хамгаалахыг шаардаж, бууж өгөхөөс татгалзжээ. Гэсэн хэдий ч Сүн улсын уналтын талаар мэдсэн Вэнь Би хотын хаалгыг нэн даруй нээж, хотын энгийн иргэдийг хядлагаас зайлсхийхийн тулд Юань улсын мэдэлд бууж өгчээ. Өгөөмөр Хубилай хаан түүний хүсэлтийг биелүүлж, түүнийг үргэлжлүүлэн ажиллуулсаар байв. Хубилай хаан болон түүний залгамжлагчид Вэнь Тяньшянгийн үр удамд хор хөнөөл учруулаагүй. Вэнь Тяньшянгийн өргөмөл хүү Вэнь Шэн (文升) нь Күнзийн сургаалд сайн суралцаж, хожим нь Буянт хааны тааллыг хүртэж, Ханбалигт ирж, түшмэл болжээ.