Гагнуур

Гагнуур (англи. Welding, орос. Сварка) гэдэг нь гагнаж буй эд ангиудыг хэсэг болон ерөнхий халаалт, уян эсвэл хоёуланг нь хослуулан атом хоорондын холбоос үүсгэж байнгын холболт хийх үйл явц юм. Точхондоо "гагнуур" гэж метал болон бусад материалыг хооронд нь цэвэрхэн бөгөөд бат бөх холбох урлаг гэж үздэг байна.
Гагнуураар хийгдсэн байнгын холболтыг гагнаасан холболт гэж нэрлэдэг. Ихэнхдээ металл эд ангиудыг гагнуураар холбодог. Цахилгаан хүчний үйлчиллээр металл эдлэлийг хайлах температур хүртэл нь хайлуулж салахгүйгээр холбох технологийн процессийг цахилгаан нуман гагнуур гэнэ. Гагнагдах металлын хайлах температур, жин эзлэхүүн, даралт даах чадвар, өнгө, талст орон тор, уян чанар, цахилгаан дамжуулах чадвар зэрэг, хими шинжид нь металлын хольц дотроо ямар төрлийн бодис холилдсон нүүрстөрөгч, магни, цайр, зэс зэрэг, материал судлалд ямар металлиар ямар төрлийн техникийн эд ангийг хийж гүйцэтгэх, цахилгааны тусламжтай нумыг тогтвортой асаах, цахилгаан дулаан дамжуулах чадвар зэрэг нэг үгээр хэлбэл гагнуур нь олон төрлийн шинжлэх ухааны цогц нийлбэрийн үр дүнд бий болж байгаа юм.
Гэсэн хэдий ч гагнуурыг зөвхөн металл бус - хуванцар, керамик эсвэл тэдгээрийн хослолыг гагнадаг байна. Гагнуур хийдэг хүнийг -гагнуурчин гэнэ.

Гагнуурын ажилд янз бүрийн эрчим хүчний эх үүсвэрийг ашигладаг. Үүнд: цахилгаан нум, цахилгаан гүйдэл, хийн дөл, лазерын цацраг, электрон цацраг, үрэлт, хэт авиа. Технологийн хөгжил нь одоо гагнуурыг зөвхөн үйлдвэрлэлийн нөхцөлд төдийгүй хээрийн болон угсралтын нөхцөлд (хээр, талд, задгай тэнгис гэх мэт), усан дор, тэр ч байтугай сансарт гагнуур хийх боломжийг олгодог байна. Гагнуурын үйл явц нь галын эрсдэлтэй холбоотой; цахилгаан цочрол; хортой хийгээр хордох; халуун, хэт ягаан туяа, хэт улаан туяа, хайлсан металлын үсрэлтээс нүд болон биеийн бусад хэсгүүдэд гэмтэл учруулах зэрэг аюултай.
Түүх
[засварлах | кодоор засварлах]
Гагнуурын анхны аргууд нь соёл иргэншлийн эхэн үед металыг ашиглах, боловсруулж эхэлснээр үүссэн байна. Төмрийн болон өнгөт металлын хүдэр олдсон газруудад металл эдлэлийн үйлдвэрлэл өргөн тархсан байв. МЭӨ 4000 он: Эртний Египетчүүд гагнуурын хамгийн эртний хэлбэрийг энэ үед бий болгосон гэж түүхчид үздэг. Соёл иргэншил нь зэсээр гагнаж эхэлсэн бөгөөд цаг хугацаа өнгөрөхөд төмөр, хүрэл, алт, мөнгө зэрэг бусад металл руу шилжсэн.
МЭӨ 3000 он: Египетчүүд төмрийн хүдрийг “хөвөн төмөр” хэмээх сул бодис болгон хувиргахын тулд нүүрсээр дулаан гаргаж авсан. Дараа нь даралтын гагнуурын эхний ээлжинд хэсэг хэсгүүдийг холбохын тулд сул хэсгүүдийг хооронд нь давтдаг байв.
Эхний гагнуурын үйл явц нь металлыг хайлуулж хооронд нь нийлүүлж давтах арга байсан юм. Засвар хийх, илүү дэвшилтэт бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэрэгцээ нь металлургийн болон гагнуурын үйл явцыг хөгжүүлэх, сайжруулах хэрэгцээг бий болгосон байна.
16-р зуун: Энэ зууны гар бичмэлүүд нь "гагнуур" гэсэн үгийн анхны ишлэлүүдийг оруулсан болно. Италийн алтны дархан Бенвенуто Целлини мөнгө, зэсийг гагнахад ашигладаг гагнуурын үйл явцын талаар бичжээ.
18-р зуун: Гагнуурын технологи 18-р зуунд аж үйлдвэрийн хувьсгалын улмаас асар хурдацтай хөгжиж, өнөөгийн бидний мэдэх нийгэмд зам тавьсан. Аж үйлдвэрүүд зорилгодоо хүрэхийн тулд илүү дэвшилтэт гагнуурын дадлага хийх шаардлагатай байв. Гагнуурчид энэ хэрэгцээг хангахын тулд гагнуурын шинэлэг технологийг боловсруулсан. Хэд хэдэн шинэ дэвшилд тэсэлгээний зуух болон хүчилтөрөгчийн нээлт багтсан.
19-р зууны эхэн үед цахилгааныг нээж металлыг халаахын тулд цахилгаан эрчим хүчийг ашиглан гагнуур хийж эхэлсэн юм.
1882 онд Никола Тесла хувьсах цахилгаан гүйдэл үүсгэх аргыг зохион бүтээжээ.

1881-1882 онд оросын зохион бүтээгч Николай Бенардос, Н.Г.Славьянов нар бие биенээсээ хамааралгүй ажиллаж, гагнуурын тусламжтайгаар металл эд ангиудыг холбох аргыг боловсруулсан юм.
1919 онд Жонатан Холсаг (англи. C. J. Holslag) хувьсах цахилгаан гүйдэл ашиглаж гагнуур хийх аргыг анх зохион бүтээжээ.
1960-аад оны сүүлчээс гагнуур хийдэг роботуудыг аж үйлдвэрт ашиглаж эхэлсэн. 21-р зууны эхэн үед гагнуурын ажлыг роботжуулах нь маш өргөн цар хүрээг хамрах болсон.
Монголд хийн гагнуур, цахилгаан гагнуур мөн сүүлийн үед машин засвар болон хүнсний үйлдвэрийн тоног төхөөрөмж угсархад плазма гагнуурыг түлхүү хэрэглэж байна
Гагнуурын төрлүүд
[засварлах | кодоор засварлах]- Цахилгаан гагнуур
- Хийн гагнуур
- Хүйтэн гагнуур
- Лазер гагнуур
- Термо-механик гагнуур
- Термит гагнуур
- Гипербарик /усан доорх/ гагнуур
- Хэт авианы гагнуур
- Плазма гагнуур