Jump to content

Гадаад легион

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Францын Гадаад Легион
Légion étrangère
Гадаад легионы сүлд
Идэвхтэй1831 оны 3 сарын 10 – одоо
Улс Франц
Зэвсэгт хүчин Францын Арми
ТөрөлДовтолгооны цэрэг
Хөнгөн явган цэрэг
Гадаад легион
ҮүрэгГазрын дайн
Экспедицийн дайн
Агаарын десантын хүчин
Тусгай ажиллагаа
Хэмжээ9,000 цэрэг
ХочнуудLa Légion
"Легион"
Хамгаалагч сахиусГэгээн Антоний[1]
УриануудHonneur et Fidélité
Legio Patria Nostra[2]
Нэгжийн өнгө

Беретийн өнгө
Улаан ба ногоон

      Ногоон[3][4]
МаршLe Boudin[5]
Тэмдэглэлт өдөрКамароны өдөр (4 сарын 30)
Тулалдаан
Websitelegion-etrangere.com (албан ёсны вэбсайт)
legion-recrute.com (албан ёсны цэрэг татлагын вэбсайт)
Командлагч
КомандлагчБригадын генерал Кирилл Ющенко[6]
Алдартай
командлагчид
Генерал Пол Фридерик Ролле
Таних тэмдэг
Ёслолын бус далбаа
ТовчлолL.É. (Франц)
Францын Гадаад легионы малгай-берет.

Францын гадаад легион буюу Гадаад легион (Франц: Légion étrangère [leʒjõetʁãˈʒɛːʁ]) нь Францын хуурай цэргийн хүчний бүрэлдэхүүнд багтдаг гадаад иргэдээс бүрдсэн хөлсний цэргийн анги нэгтгэл юм.

Гадаадын легион түүхэн замналдаа 40 гаруй мянган цэргийн бүрэлдэхүүнтэй байсан цаг үе байдаг. Жишээ нь 1914 оны наймдугаар сард Гадаад легионд 52 үндэстнээс бүрдсэн 42.883 сайн дурынхан байдаг байжээ. 2018 оны байдлаар 100 орны иргэдээс бүрдсэн 8900 хүн легионы 11 ангид алба хааж байв.

Францын Гадаад Легионы туг

Францын легионыг 1831 оны гуравдугаар сарын 9-нд I Луи-Филипп хаан байгуулжээ. Франц Алжирыг колоничлохоор төлөвлөж байсан тул улсаас гадаад оронд алба хаахад нэлээд тооны цэрэг хэрэгтэй байжээ. Энэ үед олон гадаадын иргэд Францад, ялангуяа Парист суурьшсан байжээ. Легионыг байгуулснаар хаан Луи Филипп шаардлагатай тооны цэргээ авч, үүний зэрэгцээ тус улсын хүн амын "хүсээгүй" хэсгийн тоог бууруулж чадсан байна. Тиймээс тэрээр маргааш нь 1831 оны гуравдугаар сарын 9-ний (la Loi du 9 mars 1831) хууль гаргаж, гадаадын легионыг зөвхөн эх газрын Францаас гадна ашиглах боломжтой гэж заажээ. Шинэ цэргийн ангийн офицеруудыг Наполеоны армиас, цэргүүдийг Итали, Испани, Швейцар, европын бусад орнуудаас гадна хуулийн асуудалтай францчуудаас бүрдүүлжээ. Үүний зэрэгцээ ажилд (цэрэгт) авах хүний ​​нэрийг асуухгүй байх уламжлал энэ үеэс тогтсон байна.

Гадаадын легион байгуулагдсан цагаасаа 1980-аад оны сүүл хүртэл дэлхийн өнцөг булан бүрээс 600.000 гаруй хүн легионы ногоон-улаан тугийн дор алба хааж байжээ. Хурандаа Мореллон (Мореллоны) хэлсэн үгнээс үзвэл, энэ хугацаанд 36.000 гаруй легионер тулаанд нас барсан ажээ.

Өнөөдөр Гадаадын легионыг Францын төр НАТО эсвэл Европын Холбооны хүрээнд ашиг сонирхлоо хамгаалдаг, түүхэн үүрэг хариуцлага хүлээдэг (жишээлбэл, Кот-д'Ивуар), эсвэл Францын иргэд аюулд өртсөн тохиолдолд ашигладаг. Легион 1831 оных шиг өнөө хүртэл зөвхөн Францын төрийн тэргүүн буюу ерөнхийлөгчид захирагддаг байна.

Зүүн Европчууд легионеруудын хамгийн том бүлгийг (3/1 орчим) бүрдүүлдэг. Дөрөвний нэг нь Өмнөд Америкчууд. Тавны нэг нь шинэ баримт бичиг (өөрөөр хэлбэл нэр, бичиг баримт, иргэншил) авсан Францчууд бөгөөд одоо Канад, Бельги, Люксембург эсвэл Монаккочууд гэж бүртгэгдсэн байдаг. Цөөн тооны Монголчууд мөн Легионд алба хаадаг байна.

Францын бусад цэргийн ангиас ялгаатай нь зөвхөн 17.5-аас 39.5 насны эрэгтэйчүүд легионд алба хаах гэрээ байгуулах боломжтой бөгөөд 18 нас хүрээгүй хүмүүс эцэг эх, асран хамгаалагчийн бичгээр зөвшөөрөл авах шаардлагатай.

Эхний гэрээг 5 жилийн хугацаатай байгуулдаг. Дараагийнх нь 6 сараас 5 жилийн хугацаатай гарын үсэг зурж сунгаж болдог. Эхний таван жилийн гэрээний хугацаанд легионер нь капрал, дараа нь түрүүч цол авах боломжтой. Офицер болохын тулд та Францын иргэншилтэй байх ёстой. Тиймээс үндсэн офицерууд нь францчууд, цэргийн сургууль төгссөн, легионыг алба хаахаар сонгосон жирийн цэргийн хүмүүс байдаг юм.

Легионд нэр дэвшигчид эрүүл мэндийн үзлэг, бие бялдрын сорил, оюуны болон сэтгэл зүйн сорил, сэтгэл зүйчтэй ярилцлага хийх, урам зориг өгөх ярилцлагад ордог. Сорилт бүрийн дараа хамгийн муу үр дүн үзүүлсэн олон хүнийг хасдаг: зарим нь 3 сар, зургаан сар, жил эсвэл жил хагасын дараа дахин өргөдөл гаргахыг зөвшөөрдөг бол зарим нь насан туршдаа уг эрхийг нь хасдаг байна. Сар бүр 500 орчим хүнээс 20 орчим нь сонгон шалгаруулалтын бүх шатыг давж, суралцахаар явдаг байна.

Гурван жил ажилласны алба хаасан легионер Францад оршин суух зөвшөөрөл мэдүүлэх эрхтэй болдог. 1999 онд Францын Сенатаас санал нэгтэй баталсан хуулийн дагуу тулалдаанд шархадсан легионер алба хаасан хугацаа харгалзахгүйгээр Францын иргэншил авах эрхтэй, өөрөөр хэлбэл тэрээр "урсгасан цусаараа Франц иргэн" (Français par le sang versé) болох эрхээ авдаг байна.

 Commons: Гадаад легион – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Wiktionary
Wiktionary
Wiktionary: Гадаад легион – Энэ үгийг тайлбар толиос харна уу
  1. "Le saviez-vous ? Les militaires aussi ont leurs saints patrons!". Ministère des Armées. 2022-01-21. Эх хувилбараас архивласан: 2022-11-21. Татаж авсан: 2026-03-21.
  2. Official Website of the General Command of the Foreign Legion
  3. "French Foreign Legion Traditions". Foreign Legion Info. 30 June 2016.
  4. "French Foreign Legion Uniforms Grant". Foreign Legion Info.
  5. Musique de la Légion étrangère (2013-04-16). "Le Boudin – Musique de la Légion étrangère (vidéo officielle)". Архивласан огноо 2021-12-11 via YouTube.Загвар:Cbignore
  6. "The COMLE". Legion Etrangere (Франц хэлээр).