Jump to content

Гадаргуу

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Гадаргуу бол аливаа биетийн эсвэл орон зайны гаднах, хамгийн дээд талын давхаргад ашиглагддаг нэршил юм. Энэ нь харах болон хүрэлцэх мэдрэхүйгээр анх танигдах боломжтой тухайн биетийн хэсэг бөгөөд бусад материалтай эхэлж харилцан үйлчлэлцдэг хэсэг юм. Биетийн гадаргуу нь “геометрийн хатуу биетийн хэсэг”-ээс илүү, харин “өөр бусад шинж чанараар дүүрэн, өнгө, дулаан зэрэг чанараар баялаг” байдаг. Гадаргууны ойлголтыг математикийн хүрээнд, ялангуяа геометрийн салбарт албан ёсоор тодорхойлсон. Аль шинж чанарыг нь чухалчихаас шалтгаалаад гадаргууг алгебрийн гадаргуу, гөлгөр гадаргуу, практал гадаргуу гэх мэт янз бүрээр ангилж тодорхойлдог. Гадаргууны ойлголт болон түүний математикийн хийсвэр ойлголт нь физик, инженэрчлэл, компьютрийн график болон бусад олон салбарт өргөн бөгөөд голчлон биетүүдийн гадаргууг дүрслэхэд хэрэглэгддэг. Жишээлбэл, онгоцны аэродинамик шинж чанарыг задлан шинжлэхдээ гол анхаарлаа түүний гадаргуу агаарын урсгал хэрхэн дамжих дээр төвлөрүүлдэг. Энэ ойлголт нь бас философийн тодорхой асуултуудыг ч хөнддөг-жишээ нь, гадаргууны атом эсвэл молекулын давхарга хэр зузаан байх ( “гадаргуу” ба “дотоод хэсэг”-ийн дуусах болон эхлэх зааг хаана байх вэ?), мөн зарим биетүүдэд субатомын түвшинд үзвэл үнэхээр гадаргуу гэж байх уу, эсвэл огт өөр биетүүдтэй харьцдаггүй зүйл үү гэх мэт байна.