Газарзүйн их нээлт

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Газарзүйн их нээлт гэж, 15-18-р зууны үед барууны соёл иргэншил шинэ газар орон нээж, өөрийн нөлөөгөө тогтоохоор өрсөлдөж байсан Европын түүхийн үе, тэр үед хийгдсэн шинэ нээлтүүдийг хэлдэг. Газарзүйн их нээлт дэлхийн түүхийн шинэ үе эхлэлийг тавьж, олон түүхэн өөрчлөлтийг араасаа дагуулсан юм.Тухайн үеийн их нээлтүүд нь даяарчлал, колоничлолыг үндсийг тавьсан гэж үзэх нь бий. Их нээлтүүдийн үр дүнд европчуудын танилцсан шинэ газар орны ихэнх нь тухайн үедээ аль хэдийн өөрийн гэсэн оршин суугчидтай, соёл иргэншилтэй байсан бөгөөд тэдгээр уугуул иргэдийн хувьд булаан эзлэгчдийн эрин үе байсан билээ.

Энэ үе нь Мадейрын арлууд, Азорын арлууд гэх Атлантын далайн олтригууд болон Африкийн эрэг, улмаар 1498 онд Энэтхэг хүрэх усан замыг нээсэн португалчуудын нээлт, мөн Кастилийн вант улсын нэрийн өмнөөс 1492-1502 Атлантын далайг хөндлөн гулд аялсан Христофер Колумбын аяллууд, 1519-1522 онд дэлхийг анх удаа тойрсон Фердинанд Магелланы аяллаар хүчээ авсан түүхтэй. Ийнхүү шинэ газар орныг нээх хүсэлдээ автсан аялагчид хэдэн зууны туршид Атлант, Энэтхэгийн болон Номхон далайгаар хөвцгөөж, Америк, Ази, Африк, Австрали тивээр хөшилдөж байсан бөгөөд 20-р зуунд хойд туйлын бүс рүү ороод өндөрлөжээ.

Эдгээр нь олон улсын худалдаа, колонийн эзэнт гүрнүүдийн мандан бадарсан үе бөгөөд Хуучин ертөнц (Европ, Ази, Африк) болон Шинэ ертөнц (Америк, Австрали)-ийн хооронд ургамал, амьтан, хоол хүнс, хүн ам (боолуудыг оролцуулаад), халдварт өвчин, соёлын солилцоо явагдсан юм. Тэрхүү солилцоог Колумбын солилцоо гэдэг. Энэ нь хүний түүхэн дэх хамгийн том нөлөө үзүүлсэн экологи, хөдөө аж ахуй, соёлын даяарчлалын эрин байлаа. Мөн Христийн шашин дэлхийн өнцөг булан бүрт хүрч, дэлхийн хамгийн том шашин болоход их нээлтүүд чухал үүрэг гүйцэтгэсэн болно.

Хүн төрөлхтөн үүссэн тэр цагаас хүмүүсийн оюун санаанд дэлхийг яст мэлхийн нуруун дээр оршдог яст мэлхий хөдөлхөд газар хөдөлдөг гэдэгт итгэдэг байсан. /Энэтхэгт/ Мөн зарим хэсэг нь дэлхий аварга том халимны нуруун дээр тогтдогт ч гэж үзэж байсан. /Орос/ Тэр үеийн хүмүүс дэлхийг хавтгай гэж итгэсээр иржээ. Гэвч цаг хугацааны эрхээр оюун ухаан танин мэдэхүй өөрчлөгдөн шинэ содон үзэл баримтлал үүссэний дээр дэлхий бөмбөрцөг хэлбэртэй гэсэн үзэл санаа дэлгэрсэн дэлхийг анх тойрсон далайчин Ф.Магеллан ертөнцийн далайнууд хоорондоо холбоотой үргэлжилсэн нэг зүйл дэлхий бөмбөрцөг хэлбэртэй болохыг баталж хүн төрөлхтөний танин мэдэхүйд чухал хувь нэмэрээ оруулсан байдаг. Нээлт гэдэг нь шинэ юмыг танин мэдэх гэсэн сониуч зан мэт боловч шинжлэх ухааны үндэслэлтэй ач холбогдол өндөртэй агуу /шид/ байх аж. Оновчтой агуй нээлт бүр бидний өнөөгийн амьдралын үндэс суурь ч гэж хэлж болохоор нөгөө талаар аливаа нээлт нь тухайн нээн илрүүлэгчээ нэр алдарт хүргэж, бүүр заримдаа тухайн хүнийг сөхрүүлэх ч тал бий. Газар зүйн нээлт нь хүн төрөлхтний агуу нээлт мөнөөс мөн билээ. Угаас амьдарч буй орчин тойрон, юмс үзэгдлийг танин мэдэх нь хүмүүний их хүслэн. Анх хүн үүссэн цагаас эхлэн шинэ шинэлэг нээлтийг нээсээр ирсэн. Товчоор өнгөрсөн бүхий л цаг үеийн түүх тэр чигтээ танин мэдэх улмаар хүмүүний амьдралын шаардлагаас үүссэн нээлт гэх ололтоор дүүрэн байдаг. Яг л ийм шаардлагын үндсэн дээр газар зүйн их нээлтүүд хийгдсэн байх юм. Хүн үүсэж хөгжхийн зэрэгцээ илүү сайхан амьдрах аргыг ямагт сүвэгчилсээр ирсэн Византи гүрэн нуран унаж, газрын дундад тэнгис арабчуудын ноёрхолд бүрэн орсоноор өрнөдийнхөн ази тиврүү шууд хийдэг худалдаа наймаа уналтанд орсон. Аливаа бүтээгдэхүүнийг 2-3 дахин нугалж худалдаалсанаар өрнөдийн орнууд эдийн засгийн хүнд байдалд орсон. Ийнхүү хамгийн дөтөөр энэтхэг хүрэх далайн замыг эрэлхийлж торго ,хөвөн, халуун ногоо авчрах арга замыг олохыг оролдохыг оролдсон нь газар зүйн их нээлтийн нөхцөл шалтгаан болсон. XIII зууны үеэс эхлээд Португал болон Испаничууд далайн аяллыг ихээхэн сонирхох болсон. Далайчин гэдэг нь далайн жуулчин гэсэн үг юм. Португалийн И.Генрих хаан далайчдыг ихээхэн дэмждэг байсаны ачаар Португалчууд 1445 онд ногоон хошууг нээж 1460 оны үед Гвинней буланд хүрсэн. Хожим 1471 онд Гвиннейг Алтан эрэг гэж нэрлэсэн. Энэ нь үнэхээр том амжилт байсан ба Португалд байгалийн шинжлэл газар зүйн шинжлэх ухааны мэдлэг харцангуй өндөр хөгжсөн ба жижиг усан онгоц, далбайт усан онгоц үйлдвэрлэж далайд гарж байсантай холбоотой юм. Португалийн далайчин Бартоломео Диас /1450-1500/ оны үед амьдарч байсан түүний удирдсан баг нь Конгийн цутгаланг нээж, өмнөд Африкийн Кроссын хошуу хүрсэн бөгөөд 1486 онд матрын зам хүрч, улмаар Африкийн Өмнөд эрэг дэхь хошууг “Хар салхит хошуу” хэмээн нэрлэсэн байдаг. Гэвч хожим “Сайн итгэлт”-ийн хошуу хэмээн нэрлэгдэх болсон. 1497 онд Мануэль хааны зарилгаар Васко да Гама /1469-1524/ 3 усан онгоц бүхий баг бүрдүүлж Энэтхэг хүрэх зорилгоор 1497 оны 7 сарын 8нд Лиссабон хотын ойролцоо Риштелл боомтоос гарч Канар болон Ногоон хошууны арлууд хүрч Сайн итгэлтийн хошууг тойрч Африкийн Өмнөд иргийн “Терра Наталисс” хэмээх газар буудаллаж 1498 оны 4-р сард Энэтхэгийн далайд гарч Энэтхэгийн Калькута хотод хүржээ. Уг нээлт нь Европоос Ази тиврүү тэр дундаа Энэтхэг орох шинэ замыг олсон асар том нээлт болсон юм. Энэ нээлтийг Португалийн хаан өндөрөөр үнэлж Энэтхэгийн захирагч хэмээх цол олгож яруу найрагч Луйс Колоенс “Лузиадо” хэмээх яруу найргаа бичсэн юм. Ийнхүү Португаличууд Энэтхэг хүрэх шинэ замтай болсоноор Энэтхэгтэй худалдаа хийж халуун ногоо, чинжүү, цагаан гаа , задь зэргийг хямд үнээр авчирч Лиссабоны зах зээлээс асар их ашгийг олж байв. Мөн энэ худалдаандаа монополь эрх тогтоож энэ замаа хадгалхын тулд зэвсгийн хүч хэрэглэж асуудлыг ямарч үнээр хамаагүй шийдвэрлэх болсон. Мөн Португалчуудын далайн аяллын томоохон хэсэг нь 1542 онд Японд очсон явдал юм. Тэд тэндээ анх галт зэвсгийг аваачсан бөгөөд хятад Япон хоёрын дунд дамжуулах худалдаа хийж байв. 1500 онд Португалийн далайчин Хуан Кабрал Энэтхэг хүрэх замдаа хэт баруун тийш явсанаар Бразилд хүрсэн Итали гаралтай Генуя- н Христофор Колумб /1451-1506/ бол газар зүйн нээлтэнд үнэлж барашгүй гавъяа байгуулсан. Тэрээр анх Португалийн засгийн газрын дэмжлжгийг авахыг оролдсонч чадаагүй юм. Гэвч шантралгүй 1492 онд Испанийн хаан Фердинанд хатан Изабелла “ түүний аяллыг ивээн тэтгэхийн тулд хамаг үнэт эдлэлээ өгөхөд бэлэн байна” гэж хэлсэн байдаг. Ийнхүү тэрээр “Санта –Мария “ , “Панта”, “Нинья” хэмээх 3-н усан онгоцтой 90 хүн бүхий ескадр 1492 оны 8 сарын 3нд Атлантын далайн Палас боомтоос хөдлөн гарсан. Тэд цааш хөдлөн явсаар Канарын арлуудыг дайран 10 сарын 12нд төв Америкт Карибын тэнгисийн Багамийн Сан Селвадор аралд буудалсан /Х. Колумбын 10 сарын 12нд төв Америкийн арлуудад хүрсэн Америк тив нээгдсэн өдөр хэмээн үздэг/. Цааш аялаж 10 сарын 14- 12 сарын 6н хүртэл Багамын бусад арлууд Кубын арлын хойд хэсэг Гайтийн арлуудаар аялаж нээсэн төдийгүй судалгаагаа үргэлжлүүлсэнээр 1493 оны 3сарын 15нд Испанидаа буцаж ирсэн энэ нь түүний 1 дэх аялал байлаа . Тэрээр 2 дахь аялалаа 1493-1496 онд хийжээ. 1493 оны 9 сарын 25нд 17 онгоц 1500 хүн бүхийтүүний удирдсан баг Испаниас гарч бага Антиллын арлуудад хүрсэн цааш аялан Домникан Гваделупа болон бусад 20 орчим газрыг нээж 11 сарын 19 нд Пуэрто-Рико ,Гайти арлыг нээсэн бөгөөд 1494 оны 5 сард Куба хийгээдбусад жижиг арлууд Ямайкийг нээснээр энэ удаагын аялал нь тун амжилттай болсон Х.Колумб 1498 оны 5 сарын 30 нд Сан Лукар де- Барамиды боомтоос 3 дахь аялалаа эхэлж 3 н онгоцтойгоор өмнөд Америкийн хойд эрэг хүртэл явсан. Тэд Оринико голын адаг Тринадад арлуудаар явж Энэтхэгийг олсонгүй тул Гайти хүрсэн боловч ард үлдсэн хүмүүс түүнийг олсон алтаа нуусан зэргээр хаанд ятгалаг явуулж 1500 онд баривчлаглан Испанид хүргэгджээ. Гэвч 2 жил орчим шоронд суусны дараа хааны зарилгаар суллагдан 1502-1504 онд 4 аялалдааа гарчээ. 1502 онд 4 н онгоц 150 хүнтэй Испаниас гарч Гондурасын нутаг Москитовын эрэг хүрч уугуул ард иргэдээс/ Номхон далайн / замын тухай сонссон боловч гарц ололгүй явсаар

1504 оны  11 сарын 25 нд нутагтаа ирсэн. Тэрээр олон шинэ газруудыг нээсэн боловч үүргээ гүйцэтгэж чадахгүй байна гэсэн шалтгаанаар огцорч улмаар 1506 онд өлсөнгөөр өөд болжээ. Х. Колумб шинэ тив нээснээ амьд ахуйдаа мэдэж чадаагүй юм. Тэрээр Ази тэр тусмаа энэтхэг орох зорилготой байсан ч олж чадаагүй ч хүн төрөлхтөн бидэнд Америк хэмээх том тивийг нээж өгсөн юм. Испаничууд Христофор Колумбын ачаар 1499-1502 онд Төв Америкийн түшиц газрууд Гондурасаас хойд Бразил хүртэлх нутгийг судалж зарим нэг газрын зургийг үйлдсэн .Мөн цаашлаад XVI зууны 2р хагаст Испанчууд Португалиас өрсөн өмнөд Америкийн виАтлантын далай эрэг хавийн нутгууд болох Ла Платаны цутгалан Патагоныг нээж бусад бага нээлтүүдийг дараалан хийсэн.

Испанчууд шинэ газар нутаг нээхийн тулд экспедиц илгээн 1567онд Соломоны арал ,1595онд Маркизны арал 1606 Горресийн хоолойг нээсэн.Далайчин Фернат Магеллан өмнөд тэнгисээр дажин зүүн өмнөд Азийн орнуудад хүрэх төлөвлөгөөгөө 1518 оны 3 сарын 22нд Испаны хаанаар дэмжүүлсэн.Ингээд 1518 оны 9 сарын 20 нд 75-120 тонны даацтай 5 онгоу 265 хүн бүхий багтаа аялалаа эхлүүлсэн.Ф.Магеллатын баг Канар ,Ногоон хошууны арлыг дайрч ,Өмнө Африкийн Бразилийн эрэг чиглэж явсаар 11 сарын 23нд Бразилийн зүүн эргийн Гэгээн Августиний хошуунд хүрэв.Улмаар Байл-Бланка Сан –Маппас ,Сан –Харке зэрэг булан тохойг нээсэн .Магелланы удтрдсан анги цааш аялан 1521оны 10 сарын 21 нд Парын хоолойд орсон.Хожим энэ хоолойг Магелланы хоолой гэж нэрлэсэн.1521оны 12сарын 21нд задгай далайд гарч 110 өдөр 17мянган км туулахад цаг агаар нь үнэхээр тааламжтай байсан тул тэрхүү далайг Номхон далай гэж нарлэжээ. Цааш аялаж Марианы арал хүрсэн .Улмаар өрнө зүг 10 хоног явсаар бүлэг арал нээсэн.Үүнийг XVI зуунд Испаны хаан II Флиппийн нэрээр Флиппиний арлууд гэж нэрлэдэг болсон. Ийнхүү Ф.Магелланы аялалаар хоолой ,Галт газар Филиппиний арлууд ,Америк –Азийн хооронд орших Ноихон далайг нээж дэлхий бөмбөрцөг хэлбэртэйг баталж дэлхийг анх тойрсон юм.Бусад оронд ч гэсэн нээлт хийсэн .Жишээ нь Англичууд ч гэсэн нээлт хийх гэж оролдов.Ж.Каботны удирдсан хөлөг онгочууд ч гэсэн нээлт хийх гэж оролдов.Ж.Каботны удирдсан хөлөг онгоц 1497 онд Нвю –фаундленд орчмоор хойд Америкийн эрэгт хүрч 1524онд далайн дээрэмчин Жованни Веррацоно мөн хойд Америкт хүрсэн.Үүний зэрэгцээ Английн Мартин Фробищер 1576-1578он ,Джон Девис нар 1585-1587 Хойд Америкийн эрэг хүртэл аялж Америкийн хойд талд мөсөн том бүлэг арлуудыг нээсэн. XVIзууны сүүлчээр Оросууд шинэ газар буюу Шбицбергений аралд хүрч Обь Енисей мөрний арал дагуу судалгаа хийж Тайморын хойгийг тойрон аялсан.Голландын далайчин Вильгельм Баренц 1550-1597онд Артикийн хязгаарт хэд хэдэн удаа аялж 1594 онд Шинэ газар арлын баруун зүүн эрэгт хүрсэн .Тэрээр 1596 онд Шбицберген Свельбард арлуудыг нээж Хойд мөсөн далайд анх удаа өвөлжсөн юм.Тэрээр Хятад Энэтхэг хүрэх зам олох гэсэн түүний оролдлого амжилт олоогүй ч Шинэ гэзэр арал Каспийн тэнгисийн тухай судалсан юм. Английн Дампур Авсралийн эргээр 2 удаа аялсан ч уг тивийг нээж чадаагүй харин Жейт Кук Австрали тивийг нээсэн.

          Ийнхүү Ази хүрч хялбар дөтөөр худалдаа наймаа хийх гэсэн шинэ замын эрэл хайгуул нь газарзүйн их нээлт бий болох үндэс болжээ.Угаас хүний оюун ухааны чадал чадатж нэмэгдсээр байсны гэрч нь энэхүү агуу үйл явдал мөн.Ингэж хүн төрөлхтөн шинэ газруудыг нээж ,тэдгээртэй худалдаа наймаа хийхээс гадна эрх мэдэл үүнтэй зэрэгцэн  ноёрхож колончлол гэх үйл явц өрнөж эхэлсэн юм.Газарзүйн их нээлтүүдийн үр дүнд Европын эдийн засаг  богино хугацаанд асар их өсөж дэвжсэн бөгөөд бараа татварын үнэ үтэр түргэн өсч байлаа.Португалчууд худалдаанд монополь эрхээ тогтоож Азитай хийх худалдаа үндсэндээ тэдний мэдэлд орсон юм.Тэдний энэхүү худалдааны эзэнт гүрэн 100 орчим жил оршин тогтнож дэлхийд хамгийн нөлөөтөй улс болсон юм.

Мөн дээр хэлсэнчлэн Колоны систем бий болсоор байсан буюу Испани ,Португаль Голланд Англи ,Франц зэрэг орнууд нь Америк ,Ази ,Африкт колоны эзэмшил болж байгалийн баялаг болон ажиллах хүчний асар их нөөцтэй болж чаджээ. Энэ бүхнээс дүгнэн үзэхэд газар зүйн нээлтийн үр нөлөөгөөр Испани Португали улсууд хүчирхэгжин бэхжсэн улсаас дэлхийн бүхэлд хуваан эзэлсэн гэж хэлж болох юм.Ийнхүү Сaрогосын гэрээгээр дэлхийг хувааж авснаар хөгжил цэцэглэлтийн оргилд хүрч Шинэ түүхийн хуудас нээгдсэн юм.