Газиантеп
Харагдац
Газиантеп (Турк: Gaziantep) бол Турк улсын зүүн өмнөд хэсгийн хамгийн том хот бөгөөд тус улсын зургаа дахь том хот, Газиантеп мужийн засаг захиргааны төв юм. Эртний баялаг түүхтэй энэхүү хот нь дэлхийн хамгийн эртний бөгөөд өнөөг хүртэл хүн амьдарсаар байгаа хотуудын нэг бөгөөд ЮНЕСКО-гоос шалгаруулсан "Гар урлал, ардын урлаг болон хоолны соёлын хот" юм.