Jump to content

Газрын доорх усны нөөцөд учирсан хохирлыг тооцох аргачлал

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Газрын доорх ус: Газрын гүнд хурдас чулуулгийн хоосон орон зайд янз бүрийн төлөв байдалд, үргэлж хөдөлгөөнд орших усыг газрын доорх ус гэнэ. Газрын доорх ус нь агаарын тунадас болон гол, мөрөн, нуурын ус, газрын гүн рүү шүүрэн нэвчих замаар үүснэ. Иймд газрын доорх усны ихэнх нь цэнгэг байдаг. Газрын гүн рүү ус шүүрэн нэвчих хурд хэд хэдэн хүчин зүйлсээс хамаарна. Үүнд:

1. Хөрсний физик шинж чанар

2. Хөрсний чийгийн хангамж

3. Ургамлан бүрхэвч ба түүний хэв шинж

4. Гадаргын хажуу

5. Орох хур тунадасны хэмжээ

Хөрс нүх сүвэрхэг байх тусам ус сайн нэвчинэ. Чийг ихтэй хөрсөнд ус нэвчих нь муу байдаг бол хуурай хөрсөнд болон ургамал ихтэй газар ус сайн нэвчинэ. Газар доорх усны хөдөлгөөний нөхцөл ба орших байдал нь чулуулгийн нүх сүвэрхэг байдлаас хамаарна. Чулуулгийн ус нэвчих чанар түүний сүвэрхэг байдлаас хамаарахгүй.

Газар доорх ус нь Монгол орны хамгийн чухал усны эх үүсвэр юм. Нийгэм, эдийн засгийн бүхий л салбаруудын үйл ажиллагаа газрын доорх усны нөөц, түүний боломжоос шууд хамаардаг. Гадаргын ус байхгүй газруудад малчид худгаас усаа авч ашигладаг, мөн газар тариалангийн усалгаанд, уул уурхай болон үйлдвэрүүд нь үйл ажиллагаандаа газрын доорх усыг өргөнөөр ашиглаж байна.

Газрын доорх усны нөхөн сэргээгддэггүй нөөц гэж хур тундасын нэвчилт, хажуугийн урсацаас тэжээгдэх боломжгүй газрын доорх усны хуримтлалыг хэлнэ. Нөөц нь нөхөн сэргээгддэггүй газрын доорх усыг дарагдмал ус гэж нэрлэж болно.

Нөхөн сэргээгддэг нөөц гэж жил бүр хур тундасын нэвчилт, гадаргын усны нэвчилт шүүрэлт, хажуугийн урсацын нөлөөгөөр дахин бүрэлдэх боломжтой усны хэмжээг хэлнэ.

Газрын доорх усны ашиглаж болох боломжит нөөц гэж газрын доорх усны нөхөн сэргээгдэх ба нөхөн сэргээгддэггүй нөөцөөс олборлож болох хэмжээг хэлнэ. Ашиглаж болох боломжит нөөц нь ус агуулагч бүрдэл, бүс, үеийн зузаан, тархсан талбай, төрөл (нүх сүвэрхэг, ан цавлаг) зэргээс хамааралтай бөгөөд нөхөн сэргээгддэг нөөц болон нөхөн сэргээгддэггүй нөөцөөс олборлож болох хэмжээгээр тодорхойлогдоно.