Jump to content

Газрын хэвлийн экологи-эдийн засгийн үнэлгээний аргачлал

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Газрын хэвлийн экологи-эдийн засгийн үнэлгээ нь хэвлий рүү чиглэсэн үйл ажиллагаа явагдаж, сөрөг нөлөөллөөс үүдэлтэй бий болсон өөрчлөлтийн мөн чанарыг агуулна. Уулын хөрс чулуулгийг зөөвөрлөж, ашигт малтмалыг ухаж ачсанаас үүдэлтэйгээр үүссэн хохирлыг үнэлэх аргачлал нь зардлын хандлагад тулгуурлах нь илүү тохиромжтой.

Газрын хэвлийн экологи-эдийн засгийн үнэлгээг тооцоход нэгж ашигт малтмалыг олборлоход газрын хэвлийд үзүүлэх ачааллыг үнэлж тооцох нь чухал бөгөөд энэ үзүүлэлт өндөр байх тусмаа газрын хэвлийд үзүүлэх хохирол өндөр байна.

Энэ үзүүлэлт нь тухайн ашигт малтмалыг олборлохын тулд хэдий хэмжээний уулын чулуулгийг буталж, ухаж ачиж, тээвэрлэж байгааг харуулна.

       Кmn = Qug / R 

Энд: Кmn–нэгж ашигт малтмалд ногдох уулын ажлын хэмжээг илэрхийлэх коэффициент;

Qug–уурхайд хийгдэх нийт уулын ажлын хэмжээ, уулын цулаар, сая.м3

R–ил уурхайн ашиглалтын нөөцөд хамрагдах балансын нөөц, сая.тн.

Газрын хэвлийд үзүүлэх хохирлыг хэвлийд үүссэн орон зайг хөрс чулуулгаар нөхөн дүүргэлт хийж, газрын гадаргууг тэгшлэх, ландшафтыг эргэн сэргээхэд гарах зардлаар үнэлэх бөгөөд хэрвээ хууль бус олборлолт явуулсан бол газрын хэвлийгээс олборлосон ашигт малтмалын нөөцийн хомсдлыг үнэлж нэмнэ. Үүнийг томьёолбол:

Еug = Qug *(1-d)*Cref+Qmn*Рам  

Энд: Еug–газрын хэвлийн экологи-эдийн засгийн үнэлгээ, мян.төг;

d–дотоод овоолгоор хийгдсэн нөхөн дүүргэлтийн хувийн жин;

Cre–нөхөн дүүргэлт хийх нэгж ажлын зардал, төг/м3

Qmn-олборлосон ашигт малтмалын хэмжээ, тн, м3, кг г.м

Рам–олборлосон нэгж ашигт малтмалын зах зээлийн үнэ, мян.төг/тн, мян.төг/м3, төг/кг

Сns–тухайн газрыг тэгшилж, нөхөн сэргээх зардал, мян.төг

Хэрвээ газрын хэвлийд учирсан хохирлын үнэлгээг тооцохдоо нөхөн дүүргэлтийг тогтоох боломжгүй нөхцөлд хууль бусаар олборлосон ашигт малтмалын зах зээлийн үнэлгээгээр эцэслэн тогтооно.

Еug = Qmn*Рам+Сns

Энд: Еug–газрын хэвлийн экологи-эдийн засгийн үнэлгээ, мянтөг;

Qmn-олборлосон ашигт малтмалын хэмжээ, тн, м3, кг г.м

Рaм–олборлосон нэгж ашигт малтмалын зах зээлийн үнэ, төг/тн, төг/м3, төг/кг

Хэвлийд үүссэн орон зайг нөхөн дүүргэх нэгж ажлын зардлыг тодорхойлохдоо уурхайд ажиллаж байгаа техник тоног төхөөрөмжийг ашиглан дүүргэлт хийх зардлыг тооцож, түүнийг дүүргэлт хийх ажлын хэмжээнд хуваана. Энэ зардал нь уурхай бүрийн хувьд тодорхой нөхцөлөөс хамааран ялгаатай байна.