Jump to content

Газрын хэвлийн экологи-эдийн засгийн үнэлгээ тооцох үндэслэл

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

“Газрын хэвлийн тухай” хуульд “Хөрснөөс доош газрын гүн рүү үргэлжлэх орон зай, түүнийг эзлэн орших материаллаг бүх зүйлс (бүх төрлийн чулуулаг, ашигт малтмал болон геологийн бусад биет, түүнчлэн барилга байгууламж)-ийг газрын хэвлий гэнэ” хэмээн тодорхойлсон байдаг.

Ашигт малтмал олборлох явцад хамгийн ихээр өртдөг зүйл бол газрын хэвлий юм. Ашигт малтмал ашиглах технологи нь газрын хэвлийг хөндөж, хоосон орон зай үүсгэж, газрын гадаргуу, ландшафтыг эвдрэлд оруулдаг. Ашиглалтын дараа үүссэн хоосон орон зайг дүүргэлт хийж, нөхөн сэргээх боловч ихэнх тохиолдолд энэ нь бүрэн гүйцэд дүүргэлт хийгддэггүй. Дээр нь газрын хэвлийн ашигт малтмалыг хууль бусаар олборлох болсны улмаас газрын хэвлийн экологи-эдийн засгийн үнэлгээ, хохирол тооцох шаардлага үүсдэг. Барилга байгууламж барих, зам, дэд бүтцийн бүтээн байгуулалттай холбоотой хэвлий рүү нэвтрэх үйл ажиллагааны дүнд газрын хэвлийн хохирол бий болно.