Jump to content

Галсангийн Жамъян

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Галсангийн Жамъян нь (1937 онд төрж, 2021 онд нас барсан) Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн сэтгүүлч хүн юм.

Г.Жамъян нь 1937 онд Дорноговь аймгийн Алтанширээ суманд мэндэлжээ.

  • 1961 онд Монгол Улсын их сургуулийн монгол хэлний анги төгсжээ.
  • 1978 онд Марксизм-Ленинизмийн оройн их сургуулийг дүүргэсэн.
  • 1984 онд Олон улсын сэтгүүлчдийн дээд курсийг тус тус төгсжээ.

Ажилласан байдал

  • 1960 оноос Дорноговь аймгийн ХЗЭ-ийн хороонд зааварлагч, хэлтсийн эрхлэгчээр,
  • 1962 оноос “Улаанбаатарын мэдээ” сонинд сурвалжлагчаар,
  • 1979 оноос Мод боловсруулах комбинатад ажилчин,
  • 1990 оноос “Улаанбаатар” сонинд сурвалжлагч, орлогч эрхлэгчээр тус тус ажиллаж байжээ.

Галсангийн Жамъян нь “Миний Улаанбаатар”, “Чингис”, “Гал атгасан гар”, “Амьдралын намтраасаа”, “Хорьтын цагаан мөнгө”, “Сүнстэй нөгцсөн хүн”, “Угтал”, “Гавлай”, “Цасангаа” зэрэг шүлэг, найруулал, өгүүлэл, адал явдалт зохиолын номууд болон жүжгүүдээ олон түмэнд хүргэжээ[1].

  • 1997 онд "Хөдөлмөрийн гавьяаны одон", “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан”,
  • Сэтгүүлчдийн эвлэлийн ган үзэгтэн
  • Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
  • 2005 онд Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал, Соёлын гавьяат зүтгэлтэн цол


  1. Ц, Наранзул нар (2014). Алтан нутгийн мөнгөн судар (1 ed.). Монгол: Тоонотпринт ХХК. p. 243.