Гал гаргач болон хуурсан луйвар

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

90 ээд оны эхээр Өнөрмаа гээд гал гаргадаг ид шидтэй бүсгүй гарч ирэв. Үнэхээр гал гаргаж байгааг нь харсан байхгүй. Гал нь гэнэт л гардаг гэнэ. Өнөрөөгийн биед гал гарах үеийн өмнөх ямар нэг зүйл мэдрэгдэггүй. Хэзээ хэдийд, ямар давтамжтай гарах нь бас мэдэгддэгүй. Тэнд байгаа тийм юм гэж бодоход л тэр нь шатсан байдаг байв .Өнөрмаа хэмээх шавилхан бүсгүйн биеэс гал гардаг тул хувцас хунар, хогшил хэрэгсэл, орон гэргүй болтлоо үгүйрэв. Хөөрхий бүсгүйн нууцыг Шинж лэх ухааны академийн эрдэмтэн профессорууд бүгдээрээ нийлээд ч тайлж дөнгөсөнгүйн улмаас сайд нарын тан хим хуралдаж, Өнөрмаад орон сууц олгох шийдвэр гаргасан юм. Шат сан эд зүйлсийг нь зурагтаар харуулж, Өнөрмаа хэвлэлийн халуун сэдэв боллоо.Тиймээс гал гаргадаг бүсгүй нийгэмд нэ¬лээд хэмжээний хохирол учруул¬сан, . Гэр хороололд аав ээж, дүү нартайгаа амьдардаг бүсгүйн амьдрал ч амьдрал ахуй нь ч суга дээшилсэн. Түүний биенээс гал гараад байгаа учир шалтгааныг манай анагаах ухаан болоод уламжлалт аргаар ч оношилж чадаагүй, нэг хэсэгтээ л судлаад байлаа. Харин энэ галны учрыг хүчний байгууллагынхан тогтоосон юм. Шалгаж байсан цагдаагийн албан хаагч галыг чүдэнзээр тавьсан болохыг анхлан тогтоосон ч мухар сүсэгт автсан томчууд түүнд тоомжиргүй ханджээ. Харин цагдаагийн албан хаагч эрлээ мухарлаж, цэглэсэнгүй, мөрдөн шалгах ажлаа үргэлжлүүлсээр... Энэ хугацаанд тавьсан жүжигтээ гүнээ итгэсэн Өнөрөө араас нь мөрдөөд байгааг анзаараагүй аж. Арга ч үгүй биз. Хүн бүр л шүтээд, сүсэглээд байхаар. Цагдаа мөрдлөгөө үргэлжлүүлсээр, эмнэлэгт хэвтэж байх үед нь түүний эзгүйд палат руу нь орж, Өнөрөөг сандаалныхаа улавчны завсар чүдэнзний дарь олноор хийснийг олж тогтоон, сувилагчийг дуудан гэрчээр байлцуулснаар Өнөрөөгийн гал унтарсан юм. Нийгэмд олон сая төгрөгийн хохирол учруулсан Өнөрөө эдүгээ ялаа эдлээд гараад ирсэн байх. Харин нийгмийн сэтгэлзүйд учруулсан хохирлыг яаж барагдуулж чадах билээ, тэр