Гамин

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Умарт цэргийн эрхтнүүд (Гамин) туг (1911-1925)
Гомин Гамин цэргийн туг

Гамин (Хувьсгалт, Үндэсний хувьсгалт) цэрэгДундад иргэн улсын төр баригч Гоминдан намын зэвсэгт хүчин байв.

Хятадаар 1925-1928 оныг Хувьсгалт цэрэг, 1928-1947 оныг Үндэсний цэрэг гэсэн утгаар товчлон нэрийдэж байсан.

Гамин цэргийн үйл ажиллагааг гурван үе болгон үзнэ. Үүнд:

  1. Тархай бутархай олон жанжинт Хятадыг нэгтгэхийн төлөө
  2. Японы халдан түрэмгийллийг эсэргүүцсэн
  3. Коммунист намын Ардын чөлөөлөх цэрэгтэй тэмцсэн гэж хуваадаг:

Түүх[засварлах | edit source]

Чан Кайши Умардын аян дайнаар Хятадыг нэгтгэсэн
Дэлхийн хоёрдугаар дайны Гамин цэрэг

Гамин цэрэг 1925 онд үүсэн байгуулагдсан. Анх Зөвлөлтийн Коминтерны тусламж авч байсан. Цэргийн дарга нар нь Вампо цэргийн сургуульд суралцдаг байлаа. Чан Кайши 1925 оноос удирдлагыг авч Умардын аян дайныг амжилттай явуулан 1928 онд Хятадын олон жанжинт үеийг төсгөж нэгэн удирдлаганд оруулжээ.

1927 онд Гамин цэрэг үндсэрхэг, нийгэм журамт (коммунист) хоёр хэсэг болон зам салсан ба коммунист нь Зөвлөлтийг, үндсэрхэг Гамин цэрэг Германтай дотно харилцаж байв. Германаас орчин үеийн цэрэг зэвсгийн арга, зөвлөгөө өгч байв. Германтай хамтран 80 дивизийг шинэчлэн байгуулах төлөвлөгөө 1934 онд боловсруулагдсан ч 1937 онд 8 дивизийг л дахин байгуулж, дадлагажуулсан.

Япон-хятадын дайны үед коммунист хүчний цэрэг Үндэсний хувсгалт цэргийн бүрэлдэхүүнд нэр төдий дурдагдавч удирдлага нь өөр байв.

ДИУ-ын 1947 оны үндсэн хуулийн өөрчлөлтөөр Үндэсний хувьсгалт цэргийг татан буулгаж, ДИУ-ын зэвсэгт хүчин хэмээжээ.