Ганга нуур
| Ганга нуур | |
|---|---|
| Байршил | Сүхбаатар аймаг |
| Солбицол | 45°15′N 114°00′E / 45.250°N 114.000°EСолбицол: 45°15′N 114°00′E / 45.250°N 114.000°E |
| Ай савд багтдаг улс | Монгол |
| Урт | 2.1 км (1.3 бээр) |
| Өргөн | 1.6 км (0.99 бээр) |
| Талбай | 2.2 км2 (0.85 миль2) |
| Хөвөөний түвшин | 1,294 м (4,245 фут) |
| Албан нэр | Ганга нуур, түүний орчмын ус, намгархаг газар |
| Бүртгэгдсэн | 2004 оны 3 сарын 22 |
| Эшлэл ду. | 1378[1] |
Ганга нуур нь Монгол Улсын Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт орших, шорвог нуур юм. Хээр тал болон Говийн зааг дээр орших, ус намаг, элсэн манхан, хуурай хээр хосолсон өвөрмөц тогтоц бүхий тус нуур болон ойр орчмын намгархаг газар нь цэн тогоруу, хошуу галуу, хонин тоодог, гангар хун, хондон ангир зэрэг нүүдлийн ховор шувуудын чуулж, үрждэг чухал нутаг билээ.
Харамсалтай нь дэлхийн цаг уурын өөрчлөлтийн улмаас нуурын ус татарч, зарим жилүүдэд ширгэдэг болсон.
Ойр орчимд нь Дуут, Сүмтийн, Эрдэнэ, Холбоо, Зүүн Холбоо, Цагаан, Хосмогт, Улаан (ширгэсэн), Зэгст зэрэг нуур цөөрөм бий.
Ганга нуур, түүний орчмын ус, намгархаг газар нь 2004 онд Рамсарын ус, намгархаг газар болон бүртгэгджээ.
Нэр
[засварлах | кодоор засварлах]Ганга хэмээх нэр нь Ганга мөрний нэрээс гаралтай. 18-р зууны язгууртан, "Хэцүү" хэмээх То ван ариун Гангаас 2 дашмаг ус авчирсныгаа нуурын усанд асгасан тул ийн нэрлэх болсон гэдэг домогтой.
Мөн үзэх
[засварлах | кодоор засварлах]Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Ганга нуур, түүний орчмын ус, намгархаг газар". Рамсарын газрын мэдээллийн үйлчилгээ. Татаж авсан: 2025-10-25.
Энэ нуурын тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.
Энэ Монгол улсад хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.