Ганхуягийн Нандинзаяа
![]() Нандинзаяа 2018 оны Азийн наадмын медалийн тавцан дээр | ||||||||||
тамирчны тухай | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Төрсөн өдөр | 1994 оны 6 сарын 27 | |||||||||
Төрсөн газар | Монгол улсын Улаанбаатар хот | |||||||||
Биеийн өндөр | 159 см[1] | |||||||||
Биеийн жин | 54 кг | |||||||||
Улс, орон | ![]() | |||||||||
Тамир, спорт | Буудлага | |||||||||
Хураасан медаль
|
Ганхуягийн Нандинзаяа (1994 оны 6 сарын 27-нд төрсөн) нь Монголын буудлагын тамирчин. Тэрбээр 2016 оны зуны олимпод оролцож, эмэгтэйчүүдийн 50 метрийн 3 байрлалт урт буу, 10 метрийн хийн урт бууны төрлүүдэд тус бүр 9, 14-р байр эзэлсэн.[2] Харин 2018 оны Азийн наадамд дээрх төрлүүддээ алт, хүрэл медаль хүртжээ.
Нандинзаяагийн аав Жанчивдоржийн Ганхуяг нь мөн буудлагын тамирчин, дасгалжуулагч бөгөөд Нандинзаяа 13 настайгаасаа буудлагаар хичээллэж эхэлсэн. Нандинзаяа Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийг олон улсын харилцааны мэргэжлээр дүүргэжээ.[1]
Эшлэл[засварлах | кодоор засварлах]
- ↑ 1.0 1.1 NANDINZAYA GANKHUYAG. asiangames2018.id
- ↑ Nandinzaya Gankhuyag. Rio 2016. the original on 6 August 2016-с архивлагдсан. 6 August 2016-д хандсан.
Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]
