Гар, хөл, амны өвчин
| Гар, хөл, амны өвчин | |
|---|---|
| Бусад нэр | Экзантематай энтеровирусын цэврүүт стоматит |
| Амны эргэн тойронд жижиг улаавтар толбо, овгор үүсдэг | |
| Мэргэшил | Халдварт өвчин |
| Шинж тэмдэг | Халуурах, цэврүүтэж болзошгүй хавтгай өнгөө алдсан толбо эсвэл овгор[1][2] |
| Хүндрэл | Хумс түр зуур унах, вируст менингит[3] |
| Ердийн эхлэл | Халдвар авснаас хойш 3-6 хоногийн дараа[4] |
| Үргэлжлэх хугацаа | 1 долоо хоног[5] |
| Шалтгаан | Коксаки вирус A16, Энтеровирус 71[6] |
| Оношлогооны арга | Шинж тэмдгүүд дээр үндэслэн вирусын өсгөвөр[7] |
| Урьдчилан сэргийлэх | Гараа угаах[8] |
| Эмчилгээ | Шинж тэмдгийн эмчилгээ[5] |
| Эм | Ибупрофен зэрэг өвчин намдаах эм[9] |
| Давтамж | Дэгдэлтийн үед[1] |
Гар, хөл, амны өвчин (Англи: Hand, food and mouth disease) бол хоолой залгиурын халдвараар эхэлдэг элбэг тохиолддог халдварт өвчин.[1]
Шалтгаан
[засварлах | кодоор засварлах]Гар хөл амны өвчин (ГХАӨ) нь коксакийвирус А16 (Coxsackievirus A16), болон энтеровирус 71 ( EV71) вирусээр үүсгэгддэг. Ихэвчлэн 10-аас доош насны хүүхдүүдийг өвчлүүлдэг. Өсвөр насныхан болон насанд хүрэгсэд зарим тохиолдолд өвчилнө. ГХАӨ зун болон намрын эхэн сард тархах хандлагатай. Вирусийн халдвартай хүний ханиах, найтаах, нус нийх үүед гарах жижиг хэмжээний усан дуслаар дамжин хүнээс хүнээс халдвар тархана. Гар хөл амын өвин доорх тохиолдлуудад халдварлана:
- Ойр орчимд байгаа халдвартай хүн ханиах, найтаах, нус нийх үед
- Вирусээр халдварлагдсан тоглоом, хаалганы хонх гэх мэт эд зүйлсэд хамар, нүд, ам хүрэх үед
- Өвчтэй хүний цэврүүний шингэн болон ялгадасаар бохирлогодсон зүйлд хүрэх үед
Өвчний эхний 7 хоногт вирус амархан халдварлана.
Шинж тэмдэг
[засварлах | кодоор засварлах]Анх вирусийн халдвар авснаас шинж тэмдэг илрэх хүртэл (нууц үе) 3-7 хоног үргэлжилнэ. Шинж тэмдэгүүд:
- Халууралт
- Толгой өвдөлт
- Хоолны дуршил муудах
- Жижиг хэмжээтэй цэврүү гар, хөл, живх хийдэг хэсгүүдээр туурч, тэмтрэх үед өвдөлттэй байж болно
- Хоолой өвдөх
- Хоолой (гүйлсэн булчирхай), ам, хэл шархална
- Зарим тохиолдолд өвчин эдгэрсний дараах саруудад гар хөлний хумс унаад буцаж ургана
Оношлогоо
[засварлах | кодоор засварлах]Өвчний түүх болон гар, хөлөн дээрх шархлааг илрүүлсэн эмчийн үзлэг өвчнийг оношлоно.
Эмчилгээ
[засварлах | кодоор засварлах]Шинж тэмдэгийг бууруулахаас өөр өвөрмөц эмчилгээ шаардлагагүй. Вирусээр үүсгэгдсэн халдвар учраас антибиотик шаардалагүй (Антибиотик нь вирусын бус зөвхөн нянгийн халдварыг эмчилдэг). Шинж тэмдэгийг бууруулахын тулд гэрээр эмчилгээ хийх тохиромжтой. Үүнд:
- Ацетиламинофен, ибупрофен зэрэг өвчин намдаах эмийг халуун бууруулахад хэрэглэнэ. Вирусын халдвар 18-аас доош насанд тохиолдвол аспирин хэрэглэхийг хориглоно.
- Давстай усаар ам зайлах нь амны шархны өвчинг намдана
- Шингэн зүйл их уух хэрэгтэй. Учир нь халууралттай үед хүний биед илүү шингэн шаардлагатай болдог. Уухад хамгийн тохиромжтой зүйл нь хүйтэн сүү ба сүүн бүтээгдэхүүн. Жимсний шүүс хийжүүлсэн ундааны хүчиллэг амны шархыг сэдрээдэг.
Тавилан
[засварлах | кодоор засварлах]5-7 хоногийн хооронд бүрэн эдгэрнэ.
Гарч болох хүндрэл
[засварлах | кодоор засварлах]ГХАӨ-ий үед гарч болох хүндрэлд:
- Шингэн алдалт
- Өндөр халууралтын үеийн таталт
Эмнэлгийн тусламж дуудах
[засварлах | кодоор засварлах]Хүзүү, гар, хөлөөр өвдөлт илрэх болон яаралтай арга хэмжээ шаардлагайтай, халууралтын таталтын үед эмнэлэгт хандана. Мөн доорх тохиолдлуудад дахин эмчид хандаарай:
- Эмчилгээнд халууралт буурахгүй үед
- Арьс хуураших, жин алдах, уцаарлах, идэвхгүй болох, шээсний хэмжээ багасах болон өнгө өөрчлөгдөх зэрэг шингэн алдалтын шинж тэмдэг илрэх үед
Урьдчилан сэргийлэлт
[засварлах | кодоор засварлах]ГХАӨ-тэй хүмүүстэй уулзахаас зайлсхийх, өвчтэй хүмүүстэй уулзсан үед гараа сайн, ойр ойрхон угаах хэрэгтэй. Мөн хүүхдүүдэд гар угаах аргыг сайн зааж сургах шаардлагатай.
Өөр нэрс
[засварлах | кодоор засварлах]Коксакийвирусийн халдвар
- ↑ 1.0 1.1 Эш татахад гарсан алдаа: Invalid
<ref>tag; no text was provided for refs namedKam2013 - ↑ Эш татахад гарсан алдаа: Invalid
<ref>tag; no text was provided for refs namedLancet2010 - ↑ Эш татахад гарсан алдаа: Invalid
<ref>tag; no text was provided for refs namedCDC2015Comp - ↑ Эш татахад гарсан алдаа: Invalid
<ref>tag; no text was provided for refs namedHoy2012 - ↑ 5.0 5.1 Эш татахад гарсан алдаа: Invalid
<ref>tag; no text was provided for refs namedHarrison's - ↑ Эш татахад гарсан алдаа: Invalid
<ref>tag; no text was provided for refs namedRepass2014 - ↑ Эш татахад гарсан алдаа: Invalid
<ref>tag; no text was provided for refs namedCDC2015Diag - ↑ Эш татахад гарсан алдаа: Invalid
<ref>tag; no text was provided for refs namedCDC2015Cau - ↑ Эш татахад гарсан алдаа: Invalid
<ref>tag; no text was provided for refs namedCDC2015Tx