Гашуун сухайт авто зам
| Гашуун Сухайт Авто Зам ХХК | |
|---|---|
| Эрх зүйн хэлбэр | ХХК |
| Төв байр | Монгол Улс, Улаанбаатар |
| Салбар | Уул уурхай, Зам тээвэр |
| Цахим хуудас | https://www.gsr.mn |
“Гашуун сухайт авто зам” ХХК нь Монголын төрийн өмчит компани юм.
Монгол Улсын Засгийн газрын 2013 оны “Нүүрсний экспортыг дэмжих талаар авах зарим арга хэмжээний тухай” 299 дүгээр тогтоолоор Өмнөговь аймгийн Цогтцэций суманд орших Тавантолгойн уурхайгаас Гашуун сухайтын хилийн боомт хүртэлх 239 км урттай, уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх зориулалт бүхий хүнд даацын хатуу хучилттай авто замын өмчлөлийг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлснээр Энержи ресурс ХХК, Эрдэнэс Тавантолгой ХК, Таван толгой ХК-уудын оролцоотойгоор 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Гашуун сухайт авто зам ХХК байгуулагдаж, тус замын арчлалт, тээврийн орлого төвлөрүүлэлтийг хариуцан ажиллаж байна.

Түүх
[засварлах | кодоор засварлах]2014
[засварлах | кодоор засварлах]2014 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Гашуун сухайт авто зам ХХК байгуулагдаж, тус замын арчлалт, тээврийн орлого төвлөрүүлэлтийг хариуцах болсон.
2015
[засварлах | кодоор засварлах]Монгол улсад анх удаа төлбөртэй замын хураамж төвлөрүүлэх Шалган нэвтрүүлэх цэгийн үйл ажиллагааг Ухаа худгаас Гашуун сухайт боомт хүртэлх замын 25, 57, 213, 219 км-үүдэд ажиллуулсан.
2016
[засварлах | кодоор засварлах]Австрали улсын iToll системийг ашиглан IRFID таг уншигчаар дамжуулан нүүрс тээврийн хэрэгслийг бүртгэсэн.
2017
[засварлах | кодоор засварлах]Дотоод үйл ажиллагаанд тохируулан Proad бүртгэлийн 5 бүлэг, 35 модуль бүхий систем нэвтрүүлэн, авто замын хяналтын камер суурилуулсан, тайлан мэдээг гаргадаг болсон.
2018
[засварлах | кодоор засварлах]“Эрдэнэс монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор компанийн ажилтнуудад зориулсан кемпийн барилгын хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр улсын комисс ажиллаж, барилгыг ашиглалтад оруулсан.
2019
[засварлах | кодоор засварлах]Дотоод бүртгэлийн Proad системийг шинэчлэн SorPlus системийг нэвтрүүлж, “Эрдэнэс тавантолгой” ХК, “Таван толгой” ХК, “Энержи ресурс” ХХК-ийн мэдээллийн сантай шууд холбогдож ачилтын мэдээллийг авч бүртгэлд давхар хяналт хийдэг болсон.
Монгол улсын Засгийн газрын 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээвэрлэлтэд үүсч байгаа хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх тухай” 01 дүгээр албан даалгавар гарч, компанийн бүтцэд авто замын засвар, арчлалтын нэгж байгуулж, авто зам дагуу жижиг засвар үйлчилгээг өөрийн хүчээр хийдэг болсон.
2020
[засварлах | кодоор засварлах]SorPlus системийг хөгжүүлэн Цагаан хад суурьшлын бүс дэх Гаалийн хяналтын бүсээс ачсан мэдээллийг давхар хяналт хийдэг болсон. Ийнхүү Гашуун сухайт боомтоор нэвтэрсэн нүүрс тээврийн хэрэгслийн мэдээлэл, Гаалийн хяналтын бүсээс ачигдсан нүүрсний мэдээллийг нэгтгэн гаргах, хяналтын тайлан боловсруулдаг болсон.
2021
[засварлах | кодоор засварлах]Цар тахлын үед 24/7 үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулж, нүүрс тээврийн үйл ажиллагааг зохион байгуулан авто зам дагуу хяналтыг хийж, зам дагуу GPS сүлжээг нэвтрүүлэх судалгааг хийсэн.
2022
[засварлах | кодоор засварлах]Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто зам дагуу байрлах шалган нэвтрүүлэх 3, 4, Цагаан хадны ажилтнуудын кемпийг Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ОНӨҮГ-тай хамтран байнгын эрчим хүчинд холбосон.
Эрчим хүчинд холбогдсоноор 24/7 цагаар ажиллаж байсан генераторуудыг зогсоон түлш шатахууны зардлыг 85 хувиар хэмнэсэн.
2023
[засварлах | кодоор засварлах]Авто зам дагуух хяналтыг сайжруулах зорилгоор Шалган нэвтрүүлэх цэгүүдэд дугаар танигч камер суурилуулан дотоод бүртгэлийн системд холбосон.
Хүний үйл ажиллагаанаас ангид төлбөр хураамжийг төвлөрүүлэхээр авто замын төлбөрийг шалгах функцийг дотоод бүртгэлийн системд нэвтрүүлсэн.
2024
[засварлах | кодоор засварлах]“Эрдэнэс монгол” ХХК-д замын хураамжийн түүхэн дээд орлогыг төвлөрүүлэв. Мөн Гашуун сухайт-Ганц мод боомтоор 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 1654 тээврийн хэрэгслээр 209,895.98 тонн нүүрсийг нэвтрүүлэн нэг өдөрт экспортын түүхэн дээд амжилтыг тогтоов.
Чанарын менежментийн тогтолцоо болон хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо тус тус нэвтрүүллээ.



Удирдлага
[засварлах | кодоор засварлах]- Гүйцэтгэх Захирлын үүрэг гүйцэтгэгч Занданбалын Амарсанаа 2024 оны 03 дугаар сараас эхлэн тус компанийн Гүйцэтгэх Захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байна.
Үйл ажиллагаа
[засварлах | кодоор засварлах]“Гашуун сухайт авто зам” ХХК нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх тусгай зориулалтын хүнд даацын хатуу хучилттай 239 км авто замын засвар арчлалт, замын хураамжийн орлого төвлөрүүлэлтийг бүрдүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлыг гэрээний үндсэн дээр гүйцэтгэдэг.
- Замын урт: 239 км
- Замын өргөн: 7,5-10,5 м
- Нэг тэнхлэг дээрх замын даац: 18 тонн
- Жилд нэвтрүүлэх хүчин чадал: 18 сая тонн (ТЭЗҮ)
- Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Ухаахудагийн уурхайгаас Гашуун сухайт боомт хүртэлх 239 км авто зам
- Хучилтын хийц: Цементээр бэхжүүлсэн суурь, асфальт бетон хучилттай
- 201 ширхэг ус зайлуулах хоолой, 4 ус давуулах далан, 4 хэсэгт хоолойн амсрын хөвөөний бэхэлгээ хийгдсэн.
- Ачаатай талын замын 5 км тутам, ачаагүй талын замын 10 км тутамд нийт 110 зогсоолтой, 5 ширхэг амрах талбайтай.
- ТТ-ГС чиглэлийн авто зам дагуу нийт 2238 ширхэг дохионы шон байрладаг.
- ТТ-ГС чиглэлийн авто зам дагуу 1088 ширхэг босоо тэмдэг байрладаг.
- Авто зам дагуу 3 шалган нэвтрүүлэх цэг байрлаж байна.
- 25 дахь км
- 213 дахь км
- 218 дахь км