Jump to content

Гаэтано Донизетти

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Доменико Гаэтано Мариа Донизетти (итали. Domenico Gaetano Maria Donizetti [donidˈdzetti]; 1797 оны 11-р сарын 29-нд Ломбардигийн Бергамо хотод төрсөн — 1848 оны 4-р сарын 8-нд төрсөн хотдоо нас барсан) — Италийн дуурийн хөгжмийн зохиолч, 70 орчим дуурь бүтээсэн. Жоаккино .Россини, Винченцо Беллини нарын хамт "бель канто" үеийн 3 агуу хөгжмийн зохиолчдын нэг юм. Тэрээр Итали, Парис, Вена хотын Дуурийн театруудад зориулж Итали, Францын либретто дуурь бичсэн. Түүний бүтээлийн оргил үеүүдэд "Хайрын ундаа" (итали. L'elisir d'amore), "Ламмермурын Лучиа" (итали. Lucia di Lammermoor) , "Ивээлт бүсгүй" (франц. La favorite, итали. La favorita) , "Паскуале ноён" (итали. Don Pasquale) дууриуд ордог. Тэрээр мөн хөгжмийн зохиолч Жузеппе Донизеттигийн дүү байсан юм.

Гаэтано Донизетти маш ядуу гэр бүлд төрсөн (эцэг нь харуул, эх нь нэхмэлчин байсан) бөгөөд түүнийг 9 настайд нь Симоне Майрын Буяны Хөгжмийн Сургуульд оруулахад шилдэг сурагч болж чаджээ. Багш Майр залуу хөгжимчнийг бүрэн дэмжиж, мэргэжлийн хөгжим өөрийгөө зориулахыг уриалж, тэр ч байтугай "Бяцхан хөгжмийн зохиолч" (итали: II piccolo compositore di musica; 1811) гэсэн пастиш дуурь зохиосон.

Г.Донизетти хөгжмийн боловсролоо Болонийн хөгжмийн лицейд (1815-1817) авсан байна. Жоаккино Россини 5 жилийн өмнө төгссөний дараа уг лицей сургууль онцгой алдартай болсон байв. Донизетти мөн адил алдарт багш Падре Маттейн сурагч байжээ. Донизеттигийн Венецийн хөгжмийн тэмцээнд гаргасан амжилтын ачаар түүний анхны дуурь болох Энрико, Бургундийн гүн (1818), Ливонийн мужаан (1819) зэрэг нь Венецийн олон нийтэд сайшаалтайгаар хүлээн авагдсан боловч түүний цаашдын амжилтад зөвхөн Ж.Россини төдийгүй Винченцо Беллини (Донизеттигээс 4 насаар дүү)-ийн алдар нэр удаан хугацаанд саад болж байсан гэдэг.

Тэрээр 1831 онд Милан хотод "Анна Болена" (итали. Anna Bolena) дуурийг тавьсны дараа л өргөн алдар нэрийг олж авсан. 1835 онд романтик үеийн онцлог шинж чанартай баатрын галзуурлын үзэгдэл, уран зөгнөлт эффекттэй "Лючиа ди Ламмермур" жүжиг нь шуугиан тарьж, Европын бүх тайзнаа аялан тоглолт хийжээ. Беллини нас барсны дараа Донизетти аюултай өрсөлдөгчгүй тул 8 дуурь бичсэн бөгөөд тэдгээрийн аль нь ч онцгой анхаарал татсангүй. 1834-1839 онд тэрээр Неаполь хотын консерваторийн профессор (1837 оноос захирал) байв.

1837 онд Донизеттигийн эхнэр холерын тахалд өртөж нас барсан бөгөөд тэдний 3 хүүхэд бүгд нялх байхдаа нас баржээ. Тэмбүү өвчний улмаас үүссэн толгой өвдөх, сэтгэцийн гажиг нь түүний ажилд аажмаар нөлөөлж эхэлсэн гэдэг.

1844 оны дараа Гаэтано Донизетти сэтгэцийн өвчний улмаас хөгжмөөсөө хөндийрч, Бергамо хот руугаа буцаж очоод төрөлх хотдоо 1848 оны 4-р сарын 8-нд нас барсан юм.

  • Allitt, John Stewart (1991). Donizetti – In the Light of Romanticism and the Teaching of Johann Simon Mayr. Shaftesbury, Dorset, UK: Element Books.
  • Ashbrook, William (1982). Donizetti and His Operas. Cambridge: Cambridge University Press.
  • Ashbrook, William; Hibberd, Sarah (2001). Holden, Amanda (ed.). The New Penguin Opera Guide. New York: Penguin Putnam.
  • Black, John (1982). Donizetti's Operas in Naples 1822–1848. London: The Donizetti Society
  • Girardi, Michele. "Donizetti e il grand-opéra: il caso di Les Martyrs" (PDF). www-5.unipv.it (in Italian). University of Pavia. Archived (PDF) from the original on 9 October 2022
  • Weatherson, Alexander (February 2013). "Donizetti at Ivry: Notes from a Tragic Coda". Newsletter (118). London: Donizetti Society
  • Zavadini, Guido (1948). Donizetti: Vita – Musiche – Epistolario. Bergamo: Istituto italiano d'arti grafiche
  • Donizetti Society (London) for further research. Online at donizettisociety.com
  • Dotto, Gabriele; Roger Parker, (general editors), "The Critical Edition of the Operas of Gaetano Donizetti published by Casa Ricordi, Milan, with the collaboration and contribution of Fondazione Donizetti, Bergamo" online at ricordi.com.
  • List of Donizetti operas compiled by Stanford University on opera.stanford.edu
  • "About the Composer: Gaetano Maria Donizetti" on the Manitoba Opera's website
  • Donizetti biography on Arizona Opera website
  • Libretti: source for a large number of Donizetti's operas
  • Gaetano Donizetti cylinder recordings, from the UCSB Cylinder Audio Archive at the University of California, Santa Barbara, Library.