Jump to content

Гданьскийн Их сургууль

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Гданьскийн Их сургууль (польш. Uniwersytet Gdański, лат. Universitas Gedanensis) — Польш улсын 1970 оны 3-р сарын 20-нд байгуулагдсан томоохон боловсролын байгууллага. Гданьск хотод байрладаг.

Бүгд Найрамдах Польш Ард Улсын Сайд нарын Зөвлөлийн шийдвэрээр 1970 оны 3-р сарын 20-нд Сопот хотын Эдийн засгийн сургууль (1945 онд Далайн худалдааны сургууль нэртэйгээр үүсгэн байгуулагдсан) болон Гданьск хотын Сурган хүмүүжүүлэх дээд сургууль (1946 онд байгуулагдсан) нэгдсэний үр дүнд Гданскийн Их сургууль байгуулагдсан түүхтэй. Дараа нь Багшийн мэргэжил дээшлүүлэх дээд сургуулийг тус Их сургуульд нэгтгэсэн юм.

Одоогийн байдлаар Польшийн Померан аймаг дахь хамгийн том боловсролын байгууллага болсон. Тус сургууль 1700 орчим багштай, 11 факультетэд 21 мянга орчим оюутан, докторант, аспирант суралцаж 106 мэргэжлээр 26 чиглэлээр судалгаа явуулдаг ажээ.

Их сургуулийн албан ёсны цахим хаяг: https://en.ug.edu.pl/