Гейслерийн хоолой
Гейслерийн хоолой нь орчин үеийн хий ялгаруулалтын хоолойн эх загвар бөгөөд неон гэрэлтэй адил цахилгаан туяа ялгаруулах зарчмуудыг харуулдаг бөгөөд электроныг нээхэд гол үүрэг гүйцэтгэдэг. Энэхүү төхөөрөмжийг 1857 онд Германы физикч, шил үлээгч Хайнрих Гейслер бүтээжээ. Гейслерийн хоолой нь битүү шилэн цилиндрээс бүрдэх бөгөөд хоёр үзүүрт металл электрод байрладаг. Хоолойн дотор талд ховор хийнүүд (жишээ нь, неон, аргон), мөнгөн усны уур, эсвэл натри гэх мэт бодис агуулагддаг. Электродын хооронд өндөр хүчдэл өгч, доторх хий ионжих үед цахилгаан гүйдэл үүсдэг. Үүний үр дүнд чөлөөт электронууд ионтой дахин нэгдэн, тухайн бодист тохирсон энергитэй гэрлийг ялгаруулдаг. Ялгарч буй гэрлийн өнгө нь доторх бодисын шинж чанараас хамаардаг.
Өнгө өнгийн гоёл чимэглэлийн Гейслерийн хоолой нь 19р зууны сүүл үеэс эхлэн өнгөлөг, гоёмсог чимэглэлийн загвараар үйлдвэрлэгдэж, цахилгаан технологийн шинэ нээлтүүдийг харуулахад ашиглагдаж байсан. Энгийн шулуун загваруудыг физикийн туршилтад өндөр хүчдэлийн мэдрэгч болгон ашиглаж байжээ. Энэ технологи нь 1910 он гэхэд өнөө үеийн худалдааны неон гэрэлтүүлгийн үндэс суурь болж хөгжсөн юм.