Гелиосфер
Гелиосфер
Гелиосфер нь Нарны соронзон мандал, астросфер, болон хамгийн гаднах агаар мандлан давхаргууд юм. Энэ нь маш том, сүүлтэй бөмбөлөг хэлбэртэй сансрын нэг хэсэг юм. Физик хэллэгээр плазм нь ойр байрлах биетүүд хооронд орших Нарны бий болгосон хоосон зай. Гелиосферын "бөмбөлөг" нь Нарнаас үүсэх плазмаар байнга томсох буюу "хийлэгдэж" байдаг нь нарны салхи (Solar Wind) гэж нэрлэгддэг. Гелиосферын гадна, энэ нарны плазм нь Сүүн зам бий болгох биетүүд хоорондын плазмд зам гаргаж өгдөг. Гариг хоорондын соронзон орны нэг хэсэг болох гелиосфер нь Нарны аймгийг огторгуйн ионжуулагч туяанаас мэдэгдэхүйц хэмжээгээр хамгаалдаг, харин цэнэглэгдээгүй гамма цацрагуудад нөлөөлдөггүй. Энэ нэр нь 1967 онд анх Alexander J. Dessler шинжлэх ухааны өгүүлэлд ашиглагдсанаар бий болсон. Гелиосферын шинжлэх ухааны судалгаа нь гелиофизик бөгөөд энэ нь сансрын цаг агаар, уур амьсгалыг багтаадаг.
Нарны салхи нь Нарны аймгийн хэдэн тэрбум километр замыг саадгүй туулж цаашлаад "Termination Shock" гэх эцсийн цэг хүртлээ бүр Pluto орших хэсгээс хол хүрдэг, хурд нь биетүүд хоорондын зайны даралтаас болж гэнэт удааширдаг. "Heliosheath" нь Termination shock болон "Heliospause" гэх гелиосферын хамгийн эцсийн ирмэг хоёрын дунд орших хувирамтгай хэсэг юм. Гелиосферын ерөнхий хэлбэр нь нэг талдаа бараг бөмбөрцөг нөгөө төлдаа зам татахуйц "heliotail" гэгдэх урт сүүлтэй байдаг нь сүүлт одыг дүрсэлсэнтэй адил.
Хоёр Voyager төслийн машинууд нь Termination Shock болон Heliosheath хэсгийг өнгөрөн гелиосферын хүрэх боломжгүй хэсгийг судалсан. 2012 оны 8 -р сарын 25 нд плазмын нягтрал огцом 40 нугалсан хэмжээгээр нэмэгдэхэд Voyager 1 нь Heliopause -тай тулсан. 2018 оны 11 -р сарын 5 нд Voyager 2 нь Heliopause -ыг туулсан. Heliopause нь Нарнаас бий болох оршил мөн бусад сансар огторгуйн хэсгээс бий болсон оршлын хязгаарыг тодорхойлдог тул гелиосфер лүү явсан машинууд (жишээ нь хоёр Voyager) нь биетүүд хооронд орших зайд байгаа.
