Генетикээр өөрчлөгдсөн организм
Генетикээр өөрчлөгдсөн организм Генетикээр өөрчлөгдсөн организм гэдэг нь генийн инженерчлэлийн аргаар генетик материалыг нь өөрчилсөн ямар ч организм юм. ГӨО- ийн нарийн тодорхойлолт болон юуг "генетикээр өөрчлөгдсөн гэж үзэх нь ялгаатай байдаг ч хамгийн түгээмэл тодорхойлолт нь: организмыг "байгалийн замаар харилцан үржих болон/эсвэл байгалийн рекомбинацийн замаар үүсэхгүй байдлаар" өөрчилснийг хэлнэ. Ургамал,амьтан,микро организм зэрэг маш олон төрлийн организмыг генетикээр өөрчилдөг. Генетикийн өөрчлөлт нь шинэ ген нэвтрүүлэх, байгаа генийг сайжруулах,өөрчлөх, эсвэл унтраах зэргийг агуулж болно. Зарим генетик өөрчлөлтөд нэг зүйлийн дотор буюу төрөл зүйл хоорондоо, бүр аймгуудын хооронд ч ген шилжүүлдэг. Трансген организм үүсгэхийн тулд генийн инженерүүд эзэн организмд оруулах генийг ялган авч, бусад генетик элементүүдтэй хослуулан , ихэвчлэн промотор,терминатор бүс, сонголтын маркер зэргийг агуулсан олон үе шаттай процессоор эзэн органмзмд шингээдэг. Генетик