Геннадий Бурбулис
Харагдац

Геннадий Бурбулис (орос. Генна́дий Эдуа́рдович Бу́рбулис, 1945 оны 8-р сарын 4-нд ЗХУ-ын Свердловск мужийн Первоуральск хотод төрсөн - 2022 оны 6-р сарын 19-нд Азербайжаны Баку хотод нас барсан) - Зөвлөлт ба Оросын төр, улс төрийн зүтгэлтэн, эрдэмтэн-философич, багш. Борис Ельцин ерөнхийлөгчийн албан тушаал хашиж байх үеийн хамгийн ойр дотнын хүмүүсийн нэг.
1991-1992 онд тэрээр Төрийн нарийн бичгийн дарга, ОХУ-ын Засгийн газрын нэгдүгээр орлогч даргын албыг хашиж байсан. Зөвлөлт Оросын нэрийн өмнөөс Беловежийн хэлэлцээрт Б.Ельциний хамт гарын үсэг зурсан. ОХУ-ын Төрийн Думын 1, 2-р хурлын депутат (1993-1999). Новгород мужийн дэд захирагч (2000-2001), тус бүсээс ОХУ-ын Холбооны Зөвлөлийн гишүүн (2001-2007).