Генрих Ягода
Харагдац

Генрих Ягода (орос. Ге́нрих Григо́рьевич Яго́да, төрөхдөө — Генах Гершенович Ягода, дараа нь Энох-Генрих (Енох) Гершенович болон Генрих Гершенович, 1891 оны 11-р сарын 19-нд Оросын хаант улсын Ярослав мужийн Рыбинск хотод төрсөн— 1938 оны 3-р сарын 15-нд ЗХУ-ын Москва мужийн Коммунаркад будуулан хороогдсон) — еврей гаралтай, Оросын хувьсгалч, Зөвлөлтийн төрийн болон улс төрийн зүтгэлтэн.
Генрих Ягода бол ЗХУ-ын Аюулгүй байдлын байгууллагуудын (ВЧК, ГПУ, ОГПУ, НКВД) гол удирдагчдын нэг, ЗХУ-ын Дотоод хэргийн Ардын Комиссар (1934-1936), ЗХУ-ын түүхэн дэх анхны "Улсын аюулгүй байдлын ерөнхий комиссар" (Ягодад зориулж тусгай цолыг бий болгосон) юм. Иосиф Сталины хэлмэгдүүлэлтийн үеэр түүнийг буудаж хороосон байна.