Jump to content

Геофизикийн судалгааны сэтгүүл

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Геофизикийн судалгааны сэтгүүл (JGR) бол шинжлэх ухааны, олон улсын нэр хүндтэй сэтгүүл юм. Энэ нь Америкийн Геофизикийн Холбооны гол сэтгүүл[1] бөгөөд дэлхий, нар болон нарны аймгийн талаарх физик, химийн болон биологийн үйл явцыг судалсан анхны судалгаануудыг нийтэлдэг.

Сэтгүүл дараах долоон ангид хуваагддаг:

  • A: Сансрын физик
  • B: Газар хөдлөл (хатуу дэлхий)
  • C: Далай
  • D: Агаар мандал
  • E: Гаригууд
  • F: Газрын гадарга
  • G: Биогео шинжлэх ухаан

Одоогийн болон өмнөх бүх дугааруудыг захиалагчид онлайн-аар үзэх боломжтой.

Тус сэтгүүл анх 1896 онд Америкийн Геофизикийн Холбооны ерөнхийлөгч Луис Агрикола Бауэрын санаачилгаар Terrestrial Magnetism нэртэйгээр үүсгэн байгуулагдсан. 1899 онд нэрээ Terrestrial Magnetism and Atmospheric Electricity болгон өөрчилсөн бөгөөд 1948 онд одоогийн нэрээ авсан. 1980 онд A: Сансрын физик, B: Газар хөдлөл, C: Далайн судалгаа ангилалуудыг бий болгосон. Улмаар 1984 онд D: Агаар мандал, 1991 онд E: Гаригууд, 2003 онд F: Газар гадаргуу, 2005 онд G: Биогеошинжлэх ухаан ангилалуудыг тус тус нэмсэн байна.

== Хураангуйлал ба индексжүүлэлт Сэтгүүл ишлэл таталтын тайлан (Journal Citation Reports)-ийн мэдээллээр, энэ сэтгүүл 2010 онд 3.303 гэсэн нөлөөллийн хүчин зүйлтэй байсан ба энэ нь “Олон салбарт хамаарах геошинжлэх ухаан” ангиллын 165 сэтгүүлээс 15-д эрэмбэлэгдэж байжээ. Мөн Journal of Geophysical Research—Atmospheres нь 1999-2009 оны хооронд уур амьсгалын өөрчлөлтийн талаар хамгийн их ишлэгдсэн 6 дахь нийтлэл байв.

  1. "Journal of Geophysical Research homepage". American Geophysical Union (Англи хэлээр). Эх хувилбараас архивласан: 2011-09-23. Татаж авсан: 2011-07-01.