Гепатит В вакцин

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Гепатит В вакцин
Vaccine description
Target disease Hepatitis B
Type Subunit
Clinical data
Trade names Recombivax HB
AHFS/Drugs.com Monograph
MedlinePlus a607014
ATC code J07BC01 (WHO)
Identifiers
ChemSpider none
 NYesY (what is this?)  (verify)

Expression error: Unexpected < operator.

Гепатит В вакцин нь гепатит В-гээс урьдчилан сэргийлэх үүрэгтэй вакцин юм.[1] Эхний тунг төрснөөс хойш 24 цагийн дотор өгөхийг/хийхийг зөвлөдөг ба хожим мөн 2-3 тун шаардлагатай. Энэ нь дархлаа муутай (ДОХын шалтгаантай гэх мэт) ба дутуу төрсөн зэргийг мөн хамрана. Эрүүл хүмүүсийн 95-с дээш хувь нь хамгаалагддаг.[1]

Хэрэглээ[засварлах | edit source]

Гепатит В халдвартай эхээс төрсөн хүүхдийг гепатит В вакцинаар вакцинжуулаад, гепатит В иммуноглобулинаар (англ. hepatitis B immunoglobulin буюу HBIG) таридаг.[2]

Орчин цагт олон оронд хүүхдийг гепатит В-ийн эсрэг тогтмол вакцинжуулж байна. Гепатит В-ийн тархалт өндөртэй орнуудад, шинэ төрсөн хүүхдийн вакцинжуулалт нь халдвар авах магадлалыг багасгаад зогсохгүй, элэгний хорт хавдрын тохиолдлыг мэдэгдэхүйц бууруулж байна. Энэ тухай Тайванд нийтлэгдсэн ба 1984 онд хэрэгжүүлсэн үндэсний хэмжээний гепатит В вакцинжуулах хөтөлбөр нь хүүхэд насны элэгний эсийн хавдрын (англ. hepatocellular carcinoma) тоог бууруулахад хүргэсэн.[3]

Нэгдсэн Вант Улсад вакциныг эрэгтэй хүнтэй сексийн харьцаанд орсон эрэгтэй хүнд санал болгодог. Ирландад мөн ижил.[4]

Эрүүл мэндийн салбарын ба лабораторийн ажилтнуудыг гепатит В-ийн эсрэг вакцинжуулдаг.[5]

Өвчлөлийн хяналт ба урьдчилан сэргийлэх төв нь чихрийн шижинтэй хүмүүсийг гепатит В-ийн эсрэг вакцинжуулах зөвлөмжийг нийтлүүлсэн.[6]

Идэвхи[засварлах | edit source]

Гурван тунгаас тогтох эхний вакцинжуулалтаас хойш 1-4 сарын хугацаанд цусны шинжилгээг хийж, хариу үйлдлийг шалгаж болно. Цусан анти-гепатит В гадаргуун атиген (anti-Hbs) эсрэг биетийн (антибоди) хэмжээ 100 mIU/ml-с дээш байвал тохирох хариу үйлдэл өгөгдсөн гэж үзнэ. Ийм үр дүн 85-90 хувьд нь тохиолддог.[7]

Эсрэг биетийн хэмжээ 10 - 100 mIU/ml байвал хариу муу өгсөн гэж үзээд, тухайн үед нь дахин нэг тунг нэмж өгөх ба дахин шинжлэх шаардлаггүй.[7]

Хариу үзүүлэхгүй байгаа (anti-Hbs эсрэг биетийн хэмжээ 10 mIU/ml-с бага) хүний хувьд, гепатит В халдвартай эсэхийг шалгаад, үгүй бол дахин гурван тунгаас тогтох вакцинжуулалтыг хийгээд, 1-4 сарын дараа дахин шинжилгээ хийнэ. Хоёр дахь цуврал вакжуулалтын дараа хариу өгөхгүй байгаа хүнд арьсан доогуур хийнэ[8] эсвэл тунг нэмэгдүүлнэ[9] эсвэл гепатит А ба В вакциный хослосон давхар тунг ашиглана.[10] Those who still fail to respond will require hepatitis B immunoglobulin (HBIG) if later exposed to the hepatitis B virus.[7]

Муу хариу үйлдэл нь 40 дээс нас, таргалалт ба тамхи таталт[11], архичин, ялангуяа өргөжсөн элэгний өвчтэй зэрэгтэй холбоотой.[12] Дархлаа муутай эсвэл бөөрний диализ дээр байгаа өвчтөнүүд муу хариу өгдөг ба илүү их тунг эсвэл хугацааны хувьд ойрхон вакцин шаарддаг.[7] Ямар ч байсан, нэг судалгаагаар гепатит В вакцинжуулалт нь ДОХ-той өвчтөнүүдэд идэвхи муутай байдаг нь харагдсан.[13]

Брэндүүд[засварлах | edit source]

Recombivax HB (Merck), Engerix-B (GSK), Elovac B, Genevac B, Shanvac B, г.м. Эргээр вакцинуудыг булчинд хийнэ/булчингаар өгнө.

Судалгааны ажил[засварлах | edit source]

Эх сурвалж[засварлах | edit source]

  1. 1.0 1.1 (2 Oct 2009) "Hepatitis B vaccines WHO position paper". Weekly epidemiological record 40 (84): 405–420.
  2. (2005) "A comprehensive immunization strategy to eliminate transmission of hepatitis B virus infection in the United States: recommendations of the Advisory Committee on Immunization Practices (ACIP) part 1: immunization of infants, children, and adolescents" (Free full text). MMWR. Recommendations and reports : Morbidity and mortality weekly report. Recommendations and reports / Centers for Disease Control 54 (RR–16): 1–31.
  3. (1997) "Universal Hepatitis B Vaccination in Taiwan and the Incidence of Hepatocellular Carcinoma in Children". New England Journal of Medicine 336 (26): 1855–1859. DOI:10.1056/NEJM199706263362602.
  4. Hepatitis B vaccine. www.nhs.uk.
  5. Joint Committee on Vaccination and Immunisation (2006). “Chapter 12 Immunisation of healthcare and laboratory staff—Hepatitis B”, Immunisation Against Infectious Disease 2006 ("The Green Book") (PDF), 3rd, Edinburgh: Stationery Office, 468. ISBN 0-11-322528-8. 
  6. Centers for Disease Control and Prevention (CDC) (2011). "Use of hepatitis B vaccination for adults with diabetes mellitus: recommendations of the Advisory Committee on Immunization Practices (ACIP).". MMWR Morb Mortal Wkly Rep 60 (50): 1709–11.
  7. 7.0 7.1 7.2 7.3 Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named isbn0113225288
  8. (1990) "Comparison of the immunogenicity of hepatitis B vaccine administered intradermally and intramuscularly". Reviews of infectious diseases 12 (6): 1035–1043. DOI:10.1093/clinids/12.6.1035.
  9. (1995) "Immunization with high-dose intradermal recombinant hepatitis B vaccine in healthcare workers who failed to respond to intramuscular vaccination". Infection Control and Hospital Epidemiology 16 (2): 88–91. DOI:10.1086/647062.
  10. (2008) "Excellent Response Rate to a Double Dose of the Combined Hepatitis a and B Vaccine in Previous Nonresponders to Hepatitis B Vaccine". The Journal of Infectious Diseases 198 (3): 299–226. DOI:10.1086/589722.
  11. (1993) "Hepatitis B vaccine responsiveness in Connecticut public safety personnel". Journal of the American Medical Association 270 (24): 2931–2934. DOI:10.1001/jama.270.24.2931.
  12. (1997) "Efficacy of a High and Accelerated Dose of Hepatitis B Vaccine in Alcoholic Patients a Randomized Clinical Trial". The American Journal of Medicine 103 (3): 217–222. DOI:10.1016/S0002-9343(97)00132-0.
  13. (2006) "Immune responses in patients with HIV infection after vaccination with recombinant Hepatitis B virus vaccine". BMC Infectious Diseases 6: 65. DOI:10.1186/1471-2334-6-65. Cold or Flu like symptoms can develop after receiving the vaccine, but these are short lived. As with any injection, the muscle can become tender around the injection point for some time afterwards

Гадаад холбоос[засварлах | edit source]

Загвар:Vaccines Загвар:Genetic engineering