Герда Таро

Герда Таро (англи. Gerda Taro, жинхэнэ нэр нь- Gerda Pohorylle; 1910 оны 8-р сарын 1-нд Германы Штутгарт хотод төрсөн — 1937 оны 7-р сарын 26-нд Испанид нас барсан) — еврей гаралтай германы гэрэл зурагчин бөгөөд фашизмыг эсэргүүцэгч. Роберт Капа -гийн дотны найз. Анхны эмэгтэй цэрэг дайны гэрэл зургийн сэтгүүлч юм. Тэрээр Испанийн иргэний дайны үеэр фронтод ажиллаж явахдаа амь үрэгджээ.[1]
Намтар
[засварлах | кодоор засварлах]Тэрээр Галисиас ирсэн еврей цагаачдын охин. 1929 онд түүний гэр бүл Штутгартаас Лайпциг рүү нүүсэн боловч тэнд ч нацистуудын өсөн нэмэгдэж буй антисемитизмээс зугтаж чадаагүй учраас Герда зүүний сөрөг хүчний бүлгүүдэд нэгдэн орсон ажээ. 1933 онд түүнийг нацистуудын эсрэг суртал ухуулга тараасан хэргээр баривчилжээ.
1934 онд тэрээр Парис руу нүүхээс өөр аргагүйд хүрч, 1935 онд Эндре Фридмантай танилцсан. Тэд хамтдаа гэрэл зургийн чиглэлээр суралцаж, "Америкийн сэтгүүлч Роберт Капа" хэмээх нууц нэрийг гаргаж, түүний нэрээр гэрэл зургуудаа зардаг байсан.
1936 онд Герда Таро, Роберт Капа нар Испаний иргэний дайны фронтод ажиллаж байв. Тэндээ Эрнест Хэмингуэй, Жорж Орвелл нартай танилцсан байдаг юм.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Эмэгтэй сэтгүүлч амь үрэгджээ". Белфаст телеграф. 1937-07-28. х. 4.