Германы Холбоо
Германы Холбоо герм. Deutscher Bund 1815–1866 | |||||
| |||||
Цаг тооны хэлхээс | |||||
Албан хэл | Герман | ||||
Нийслэл | Франкфурт | ||||
Төрийн хэлбэр | Хаант засаг | ||||
Засаглалын систем | Парламентын хаант засаг | ||||
Нутаг дэвсгэр | 630.100 км² | ||||
Хүн амын тоо – 1815 он – 1847 он |
29,2 сая 47,7 сая[1] | ||||
Хүн амын нягтрал – 1815 он – 1847 он |
46 хүн км² тутамд 76 хүн км² тутамд | ||||
Газрын зураг | |||||
Германы Холбоо (Герман: Deutscher Bund [ˈdɔɪ̯t͡ʃɐ bʊnt]) нь 1815 онд германы бүрэн эрхт вангууд болон чөлөөт хотууд нь Австрийн хаан ба Пруссийн хан, Данийн (Хольштайн хамаарна) херцог ба Нидерландын (Люксембург хамаарах тул) их херцогуудын саналаар нэгдсэн улсуудын холбоо байсан юм. Энэхүү улсуудын холбоо нь 1815 оноос 1866 оныг хүртэл оршин тогтносон бөгөөд энэ хугацаандаа холбооны улсын шинж бүхий гишүүн улсуудаас бүрдсэн улс байв. Гэсэн ч Германы Холбоонд төр мэдэл байхгүй, харин зөвхөн олон улсын эрх зүйн гэрээт нийгэмлэгийн шинжтэй байв. Холбооны баримтын өмнөтгөлд бичсэнээр бол хаад ноёд нь байнгын эвсэлд нэгдэх хэдий ч эдгээр нь өөрийн улсыг төлөөлөх төлөөлөгч гэж үзэх ёстой гэжээ.[2] Холбооны үндсэн үүрэг нь гишүүн улсуудын дотоодын болон гадаадын аюулгүй байдлыг хангах ёстой байв. Тиймээс энэхүү холбооны зорилго нь 1806 оны задран мөхсөн Ариуны Ромын Эзэнт Гүрэнтэй харьцуулахад хамаагүй хязгаарлагдмал байсан юм. Нөгөө талаас энэ нь холбооны гишүүн улсуудын холбооны улс гэх ойлголтын талаарх өөр өөр үзэл баримтлалаас шалтгаалан, улс төрийн эрх мэдлийн төлөөх Прусс, Австрийн зөрчил холбоог нураан унагасан юм.[3]
1848-1849 оны хувьсгалын үеэр тус холбооны ач холбогдол байхгүй болон 1848 оны долоодугаар сард үндсэндээ задрав. Хувьсгалыг нухчин дарсны дараа прусс тэргүүлсэн Эрфуртын Холбоо ба австрийн тэргүүлсэн өөр холбооны хамт дахин шинэ холбоог байгуулахаар 1850 оны эцсээр оролдсон ч бүтсэнгүй.
Германы Холбоо нь 1866 оны зун Германы дайнаас үр дүн хуваагдан унав.[4] Прусс ба түүний холбоотон улсууд нэгдэн Хойд Германы Холбоо гэх холбооны улсыг байгуулав. Энэ байгуулагдсан холбооны улс нь Германы Холбооны дараах улс биш байсан хэдий ч, тус холбоонд хэрэглэгдсэн олон санал, санаачлагыг авч хэрэгжүүлсэн байна.[5] 1871 оны эхээр «Германы Холбооны Улс» гэх улс түрхэн хугацаанд оршин тогтнов. 1870 оны арванхоёрдугаар сарын 8-нд Хойд Германы Холбоо нь Байерн, Вюртемберг, Баден, Хессентэй хамтарсан хэлэлцээр хийн холбооны зөвлөлөөс гаргасан тогтоолд: «Энэхүү улс нь Германы Холбоо гэсэн нэртэй байна» гэсэн өгүүлбэрийг «Энэхүү Холбооны Улс нь Германы Эзэнт Гүрэн гэсэн нэртэй байна» гэх өгүүлбэрээр солин, шинэ улсын нэрийг 1871 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэглэхээр болжээ.[6] 1871 оны дөрөвдүгээр сарын 16-ны эзэнт гүрний үндсэн хуулиар «Германы Холбооны Улс» гэсэн нэрийг үндсэн хуулиас хасав.
Германы Холбооны Улс байгуулагдсан нь
[засварлах | кодоор засварлах]Германы Холбооны Улс байгуулах анхны оролдлого 1814 оны тавдугаар сарын 30-ны Парисын энхтайвны гэрээний үеэр хийгджээ. Энэ гэрээ нь герман улсуудын ирээдүйн тухай заалтыг агуулсан байна. Гэрээ ёсоор германы улсууд нь өөр хоорондоо харьяалагдахгүй, гэхдээ холбооны улсын байдлаар хоорондоо уялдаа холбоотой байхыг зөвшөөрчээ. Энэ нь цааш хэлэлцсэн хэлэлцээрүүдэд жишиг болон явсаар 1815 оны Венийн конгресст бас дээрх маягийн үр дүнд хүрэв. Германы Холбооны Улс байгуулагдсан баримт бичиг нь Венийн конгрессын тогтоол байв. Үүнд Германы чөлөөт хотууд ба вангуудыг нэгдэн нийлж, урт хугацаанд Холбооны Улс болох нь европын эдийн засаг, энхтайванд сайнаар нөлөөлөхийг дурдсан байна.
Холбооны Улсын баримтад ирээдүйн гишүүн улс нь болохоор 34 улс ба дөрвөн чөлөөт хотын ван гарын үсгээ зурцгаасан бол 39 дэх улс болох Хессен-Хомбургийг сүүлд 1817 онд гишүүн улсаар авчээ.[7] Холбооны улсад цаашид өөр улсууд нэмдэгдэж байсан ч, улс дотроо хоорондоо нэгдэх, худалдах эсвэл өв залгамжлах гэх мэтээр тоо нь хорогдсоор 35 болов.
Германы Холбооны Улсын нутаг дэвсгэр нь 1815 онд ойролцоогоор 610.000 км² газар нутгийг хамрах бол хүн ам нь ойролцооогоор 29,2 саяас 1865 он гэхэд 47,7 сая болон өсчээ.[8] Австрийн хаан ба Пруссийн хан урьд Герман Үндэстний Ариун Ромын Эзэнт Гүрэнд байхдаа өөр өөрсдийн хамарч байсан улсуудаас бүрэлдэхүүндээ авахаар тохирсон тул[9] жишээ нь Бохемийн Хант Улс Прусст оногдов. Мөн түүнчлэн Германы Холбооны гишүүн улсад Английн хан Ханноферийн ханаар (1837 онд хүртэл, тухайн үед Англи, Ханнофер хоёр нь хувийн холбоотой байсан тул нэг хантай байсан), Данийн хан Хольштайн ба Лауэнбург херцогоор (1864 он хүртэл), Нидерландын Нэгдсэн Улсын хан (1830/1839 оноос Нидерланд) Люксембургийн их херцог болон Лимбургийн их херцогоор (1839 оноос эхэлж) багтсан байв.
Холбооны Улс европын тайзанд
[засварлах | кодоор засварлах]Германы Холбоо нь 1814/1815 оны Венийн конгрессын гол үр дүн байлаа. 1815 оны зургаадугаар сарын 8-нд цугларсан их гүрнүүдийн уулзалтаар Германы Холбооны олон улсын эрх зүйн баримтыг шийдсэн ба үүгээр тус холбооны улс олон улсын эрх зүйн субъектийн эрхийг бүрэн эдлэх тул дайн эхлүүлэх, энхтайвныг тогтоох эрхтэй хэмээн зааж өгчээ.[10] Энэ нь албан ёсоор оролцогч гишүүн улсуудын үндсэн хуулийн гэрээнд тусгагдав. Холбооны хуулийг Венийн конгрессын баримтад хавсаргаснаар европын хүчирхэг гүрнүүд тус улс байгуулагдахын баталгаа болов.[11]
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- Deutsche Bundesakte vom 8. Juni 1815 in: documentArchiv.de
- Wiener Schlussakte vom 15. Mai 1820 in: documentArchiv.de
- Deutscher Bund auf HGIS Germany
Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- ↑ Deutscher Bund. In: Meyers Konversations-Lexikon. 4. Auflage. Band 4, Verlag des Bibliographischen Instituts, Leipzig/Wien 1885–1892, S. 773.
- ↑ Michael Kotulla: Deutsche Verfassungsgeschichte. Vom Alten Reich bis Weimar (1495–1934). Springer, Berlin 2008, ISBN 978-3-540-48705-0, S. 329.
- ↑ Ernst Rudolf Huber: Deutsche Verfassungsgeschichte seit 1789. Band I: Reform und Restauration 1789 bis 1830. 2. Auflage, Verlag W. Kohlhammer, Stuttgart [u. a.] 1967, S. 668.
- ↑ Ernst Rudolf Huber: Deutsche Verfassungsgeschichte seit 1789. Band III: Bismarck und das Reich. 3. Auflage, W. Kohlhammer, Stuttgart [u. a.] 1988, S. 576.
- ↑ Jürgen Müller: Deutscher Bund und deutsche Nation 1848–1866. Habil.-Schr., Univ. Frankfurt am Main 2003, Vandenhoeck & Ruprecht, Göttingen 2005, S. 451.
- ↑ Vgl. Ernst Rudolf Huber: Deutsche Verfassungsgeschichte seit 1789. Band III: Bismarck und das Reich. 3. Auflage, W. Kohlhammer, Stuttgart 1988, S. 757.
- ↑ Deutsche Bundesakte vom 8. Juni 1815; vgl. aber Michael Kotulla, Deutsches Verfassungsrecht 1806–1918. Eine Dokumentensammlung nebst Einführungen, 1. Band: Gesamtdeutschland, Anhaltische Staaten und Baden, Springer, Berlin/Heidelberg 2005, S. 44; ders., Deutsche Verfassungsgeschichte. Vom Alten Reich bis Weimar (1495–1934), Springer, Berlin 2008, § 26 Rn. 1304, 1315.
- ↑ Deutscher Bund. In: Meyers Konversations-Lexikon. 4. Auflage. Band 4, Verlag des Bibliographischen Instituts, Leipzig/Wien 1885–1892, S. 773.
- ↑ Michael Kotulla, Deutsche Verfassungsgeschichte. Vom Alten Reich bis Weimar (1495–1934), Springer, Berlin 2008, § 26 Rn. 1317
- ↑ Rudolf Weber-Fas: Epochen deutscher Staatlichkeit. Vom Reich der Franken bis zur Bundesrepublik, W. Kohlhammer, Stuttgart 2006, ISBN 3-17-019505-0, S. 75.
- ↑ Ernst Rudolf Huber: Deutsche Verfassungsgeschichte seit 1789, Band I: Reform und Restauration 1789 bis 1830, 2. Auflage, W. Kohlhammer, Stuttgart [u. a.] 1967, S. 676–679.