Jump to content

Германы Холбооны банк

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Германы Холбооны банк

Германы Холбооны банк (герман. Deutsche Bundesbank, мөн Бундесбанк буюу Дойче Бундесбанк гэж нэрлэдэг) — Германы Төв банк юм.

Германы Банкны тухай хууль болон бусад тусгай хууль тогтоомжийн дагуу Бундесбанк нь мөнгөний эргэлт, зээлийн зохицуулалтын чиг үүргийг хариуцдаг. Үүнд:

  • Гүйлгээнийхээ хүү, хөнгөлөлтийн хувь хэмжээг тогтоох.
  • Зээлийн болон нээлттэй зах зээл дэх үйл ажиллагааны бодлого боловсруулах.
  • Банкнаас тогтоосон тодорхой хэмжээгээр банканд харилцах дансанд хамгийн бага нөөцийг хадгалах шаардлагатай зээлийн байгууллагуудын нөөцийн шаардлагыг тогтоох.
  • Холбооны болон муж улсын засгийн газруудад санхүүгийн төлөөлөгчөөр үйлчилгээ үзүүлэх.

Германы Бундесбанк болон ХБНГУ-ын Холбооны Санхүүгийн Хяналтын Газар нь хамтдаа ХБНГУ-ын санхүүгийн зохицуулах байгууллагуудыг бүрдүүлдэг.

Германы Холбооны банк буюу Бундесбанкны төв байр нь Майны Франкфурт хотод байрладаг.

Банкны Ерөнхийлөгч нар

[засварлах | кодоор засварлах]
  • 1977—1979 Отмар Эммингер
  • 1993—1999 Ганс Титмайер
  • 1999—2004 Эрнст Вельтке
  • 2004—2011 Аксель Вебер
  • 2011—2021 Йенс Вайдман
  • 2022—-Йоахим Нагель