Jump to content

Германы Шинжлэх ухааны академуудын Холбоо

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Германы Шинжлэх ухааны академуудын Холбоо (герман. Union der deutschen Akademien der Wissenschaften) — Германы хамгийн том шинжлэх ухааны 8 академуудын нэгтгэл.

Бусад ихэнхи орноос ялгаатай нь Германд муж улсын холбооны бүтцийн зарчмын дагуу ганц Шинжлэх ухааны академи байдаггүй. Тус улсад нийтдээ 8 өөр академи байдаг бөгөөд нэг холбоонд нэгдсэн бөгөөд төв байр нь Майнц хотод байрладаг. 1400 жинхэнэ болон сувалжлагч гишүүдтэй.

  • Мюнхен дэх Баварийн Шинжлэх Ухааны Академи (1759 онд байгуулагдсан)
  • Берлин-Бранденбургийн Шинжлэх Ухааны Академи (1992 онд байгуулагдсан)
  • Дюссельдорф дахь Хойд Рейн-Вестфалийн Шинжлэх Ухааны Академи (1970 онд байгуулагдсан)
  • Хайдельберг дэх Шинжлэх Ухааны Академи (1763-1803 онд байгуулагдсан, 1909 онд дахин байгуулагдсан)
  • Гёттинген дахь Шинжлэх ухааны академи (1751 онд байгуулагдсан)
  • Лейпциг дэх Саксоны Шинжлэх Ухааны Академи (1846 онд байгуулагдсан)
  • Майнц дахь Шинжлэх ухаан, Уран зохиолын Академи (1949 онд байгуулагдсан)
  • Гамбург дахь Шинжлэх Ухааны Академи (2005 онд байгуулагдсан)

Шинжлэх ухааны академиуд нь шинжлэх ухаан, нийгэм хоорондын зуучлагч, холбох үүрэг гүйцэтгэж, олон улсын шинжлэх ухааны хамтын ажиллагааг дэмждэг байна. Германы Шинжлэх ухааны академуудын санхүүжилтийг холбооны мужуудын төсвийн хөрөнгөөс гаргадаг байна.