Германы хөлбөмбөгийн холбоо
Германы хөлбөмбөгийн холбоо (герман. Deutsche Fußball-Bund e. V.; DFB) — Германы хөлбөмбөгийн удирдлага хяналтыг хэрэгжүүлдэг байгууллага.

Энэ Холбоо нь Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын 26 хөлбөмбөгийн холбоодын толгой байгууллага бөгөөд тэдгээр нь цаанаа 24,500 хөлбөмбөгийн клубуудыг нэгтгэдэг байна. Ашгийн бус тус нийгэмлэгийн төв байр нь Майны Франкфурт хотод байрладаг. ГХХ-ны байнгын гишүүд нь лигийн холбоо, бүс нутгийн таван холбоо, улсын 21 холбоо багтдаг юм. Холбоотой клубуудын 7 сая гаруй гишүүнтэй, ГХХ нь дэлхийн хамгийн том үндэсний спортын холбоо юм.

ГХХ нь Германы эзэнт гүрний үед анх 1900 оны 1-р сарын 28-нд Лайпциг хотод байгуулагдаж байсан түүхтэй юм. 1903 оноос хойш Германы хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг (2001 оноос хойш лигийн холбооны харьяанд) зохион байгуулж, 1904 онд Дэлхийн хөлбөмбөгийн холбоо ФИФА-д элссэн. Фашист Германы үед буюу 1933 оноос эхлэн ГХХ-ийг мөн элсүүлж, 1940 онд татан буулгажээ.
1950 оны эхээр Холбооны Бүгд Найрамдах Герман Улс байгуулагдсаны дараа Баруун Германы холбоод Штутгарт хотод хуралдаж ГХХ-г сэргээн байгуулж, 1950 оны 9-р сараас ФИФА, 1954 оноос Европын Холбооны УЕФА-гийн гишүүн болжээ. 1957 онд Саарландын хөлбөмбөгийн холбоо ГХХ-д элсэж, 1990 онд Зүүн Германы хөлбөмбөгийн холбоо нь Зүүн хойд Германы хөлбөмбөгийн холбоо нэртэй бүс нутгийн тав дахь холбоо болжээ. Үндэсний хөлбөмбөгийн холбооны хувьд ГХХ нь Германы хөлбөмбөгийн шигшээ багуудыг зохион байгуулж, үндэсний шигшээ багийн дасгалжуулагчдыг томилдог.
Бэлтгэл хийдэг тогтолцоо
[засварлах | кодоор засварлах]Германы Хөлбөмбөгийн холбооны спортын захирлаар зургаан жил гаруй ажилласан нэрт хөлбөмбөгчин Маттиас Заммер (герман. Matthias Sammer) залуучуудын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд асар их хувь нэмэр оруулсан. Заммерын гол ажил нь өсвөр үеийнхний хөлбөмбөгийг хөгжүүлэх, бэлтгэлийн хөтөлбөр, Германы өсвөрийн шигшээ багуудыг хянах явдал байв. Ийм төвүүдийн үйл ажиллагаанд хамгийн чухал үүргийг муж улсын хөлбөмбөгийн холбоод гүйцэтгэдэг (герман. Landesverband). Холбоо бүр залуу хөлбөмбөгчдийг дэмжих төвүүдийн орон нутгийн сүлжээний үйл ажиллагааг хариуцдаг ажилтантай. Орон нутгийн холбоодод зохицуулагчдаас гадна сонирхогчдын багуудын тоглолтыг тогтмол үзэж, авьяасыг эрэлхийлдэг залуус байдаг. Гэсэн хэдий ч ихэвчлэн зохицуулагчид өөрсдөө, мөн төвийн дасгалжуулагчид залуусын үүрэг гүйцэтгэдэг. Авьяас чадварыг байнга эрэлхийлэх нь Германы системийн амин чухал хэсэг юм.
Холбооны Ерөнхийлөгч нар
[засварлах | кодоор засварлах]- Фердинанд Хюппе (1900—1904)
- Фридрих-Вильхельм Ноге (1904—1905)
- Готфрид Хинце (1905—1925)
- Феликс Линнеманн (1925—1945)
- Пеко (Петер Йозеф) Баувенс (1949—1962)
- Герман Гёссманн (1962—1975)
- Герман Нойбергер (1975—1992)
- Эгидиус Браун (1992—2001)
- Герхард Майер-Форфельдер (2001—2006)*
- Тео Цванцигер (2004—2012)*
- Вольфганг Нирсбах (2012—2016)
- Райнхард Гриндель (2016—2019)
- Фриц Келлер (2019—2021)