Jump to content

Гибрид дайн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Гибрид дайн буюу холимог дайн (англи. hybrid warfare, орос. гибридная война)- сонгодог утгаар шууд цэргийн үйл ажиллагаа буюу довтолгоонд ордоггүй, харин далд ажиллагаа, хорлон сүйтгэх ажиллагаа, кибер дайныг хослуулан ашиглаж өрсөлдөгчөө дарах, мөн дайсны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй босогчдод дэмжлэг үзүүлэх зэрэг дайсагнасан ажиллагааны нэг төрөл юм.

Энэ үеэр цэрэг дайны үйл ажиллагаа огт явуулахгүй, албан ёсоор бол энх тайвны үед холимог буюу "Гибрид дайн" өрнөж болно. Довтолж буй тал нь мөргөлдөөнд оролцохгүй мэт дүр үзүүлэх боловч эдгээр дайсагнах үйл ажиллагааны стратегийн зохицуулалтыг гүйцэтгэдэг. Зарим судлаачид ХХ зууны төгсгөл, XI зууны эхэн үед болсон 1979-1989 оны "Зөвлөлт-Афганистаны дайн"-ы эхэн үеийн үйл ажиллагаа, Украин дахь Оросын Донецк болон Луганск Бүгд Найрамдах Улсыг Оросын дэмжсэн үйл ажиллагаа, түүнчлэн Афганистаны мужахидуудыг дэмжсэн АНУ, Пакистан, Хятад болон бусад улсуудын үйл ажиллагааг "Гибрид дайны" сонгодог жишээ гэж үздэг юм.