Гийотин
Гийотин буюу гилотин (франц. guillotine) - цаазаар авах ял авсан хүний толгойг цавчиж ял гүйцэтгэхэд ашигладаг төхөөрөмж юм.
Толгой цавчих гийотины гол бүрэлдэхүүн хэсэг нь босоо чиглүүлэгчийн дагуу чөлөөтэй хөдөлдөг хүнд (40-100 кг), ташуу хэлбэртэй иртэй хавтгай төмөр "заазуур" юм. Ирийг олсоор 2-3 метр өндөрт өргөж, түгжээгээр тогтоодог байв. Яллагдсан хүнийг хэвтээ вандан сандал дээр байрлуулж, оосроор вандан сандал дээр бэхэлгээ хийж, хүзүүг нь хоёр ховилтой банзаар бэхэлдэг байна. Түгжээтэй хөшүүргийн механизм нь ирийг барьж байсан түгжээг тайлж, өндрөөс их хурдтайгаар унаж, хохирогчийн толгойг цавжиж тасалдаг. Энэ нь цаазаар авах ажиллагааг хурдан бөгөөд ялтанд өвдөх завдалгүй болгодог байжээ.

Тухайн үед цаазаар авах ялын харгис аргуудыг ашигладаг байсан: галд шатаах, дүүжлэх, сэлмээр цавчих, дөрвөн мөчийг нь татаж таслах зэрэг. Гийотиныг тухайн үеийн нийтлэг цаазаар авах ялаас хамаагүй илүү хүнлэг арга гэж үздэг байв. Цаашилбал, гийотиныг хүн амын бүх давхаргын эсрэг ашиглаж, иргэдийн хуулийн өмнө тэгш байдлыг үүсгэдэг гэж үздэг байв.
Гийотиныг Францын хувьсгалын үеэр өргөнөөр ашиглаж байсан бөгөөд 1981 онд халагдах хүртэл Францад цаазаар авах гол хэргэсэл хэвээр байсан. Үүнийг Шотланд, Англи, Герман, Итали зэрэг бусад олон оронд мөн ашиглаж байжээ.