Гиляна Босхомджиева
Гиляна Босхомджиева (орос. Гиляна Герасимовна Босхомджиева, 1976 оны 6-р сарын 19-нд ЗХУ-ын Астрахань мужийн Волжское тосгонд төрсөн) - 2022 оны 9-р сараас ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улсын Засгийн газрын дарга.
Намтар
[засварлах | кодоор засварлах]1993 онд Оросын Астрахань мужийн Волжское тосгоны 10 жилийн дунд сургууль онц төгссөн.
1998 онд Астрахань хотын Улсын Багшийн Их Сургууль, Саратов хотын Улсын Хуулийн Академи, Оросын Ерөнхийлөгчийн Үндэсний Эдийн Засаг, Төрийн Удирдлагын Академийг төгссөн. Тэрээр хууль зүйн ухааны докторын зэрэгтэй бөгөөд Халимагийн Бүгд Найрамдах Улсын гавьяат хуульч ажээ.
1998-1999 онд Гиляна Герасимовна Босхомжиева Элиста дахь Халимагийн Бүгд Найрамдах Хуульчдын Холбоонд дадлагажигч, хуульчаар ажиллаж байсан;
1999-2002 онд - Халимагийн Эдийн Засгийн Яамны Ахлах мэргэжилтэн - Хуульч;
2002-2005 онд - Халимагийн Эдийн Засгийн Яамны Хууль эрх зүй, зохион байгуулалтын хэлтсийн дарга;
2005-2006 онд - Халимагийн Эдийн Засгийн Дэд сайд - Хууль эрх зүй, зохион байгуулалтын хэлтсийн дарга, Элст;
2006-2007 онд - Халимагийн Эдийн Засгийн Дэд сайд, Элст;
2007-2010 онд - Халимагийн Бүгд Найрамдах Улсын Засгийн газрын Тамгын газрын нэгдүгээр орлогч даргаар ажиллаж байсан.
2015 – 2019 оны 5-р сар – Астрахань мужийн Эдийн засгийн хөгжлийн яамны Хөрөнгө оруулалтын хөгжлийн газрын дарга;
2019 оны 5-р сарын 31-нд Халимагийн Бүгд Найрамдах Улсын тэргүүний үүрэг гүйцэтгэгч Бату Хасиковын 105 дугаар зарлигаар Босхомжиева Гиляна Герасимовнаг Халимагийн Бүгд Найрамдах Улсын Засгийн газрын орлогч дарга - Халимагийн Бүгд Найрамдах Улсын Засгийн газрын ХЭГ-ын даргаар томилсон.
2022 оны 9-р сарын 27-нд түүнийг Халимагийн Бүгд Найрамдах Улсын Засгийн газрын даргын албан тушаалд томилсон байна.