Глазгогийн их сургууль
Глазгогийн их сургууль (Англи: University of Glasgow) нь Шотландын Глазго хотод байрлах судалгааны, улсын сургууль юм. 1451 онд Поп Лам байгуулж байсан. Англи хэлтэй улсуудын хамгийн эртний 4 дэх сургууль ба Шотландын эртний дөрвөн сургуулийн нэг юм.
Эдинбург, Абердин, Гэгээн Андрюсын их сургуулиудын хамтаар Глазгогийн их сургууль нь 18 дугаар зууны Шотландын соён гэгээрлийн салшгүй хэсэг юм. Глазгогийн их сургууль нь нийт элсэлтээрээ ба 15,900-аас дээш төгсөгчтэйгээр Шотландад хамгийн том их сургууль ба магистраар Их Британид хамгийн том 5 дахь сургууль юм.
Дундад зууны үеийн сургуулиудын адилаар анх Глазгогийн их сургууль нь язгууртан гаралтай, баян чинээлэг хүмүүст боловсрол олгодог байсан бол 19 дүгээр зууны эхэнд Их Британийн дээд боловсролын тэргүүлэгч нарын нэг болж дундаж давхаргын хүмүүст боловсрол олгож эхэлсэн. Глазгогийн их сургууль нь оюутнууддаа хууль зүй, анагаах ухаан, иргэний боловсрол, багшлах арга ухаан, сүмийн чиглэлээр боловсрол олгодог байна. Шинжлэх ухаан ба инженер гэх мэргэжлүүдийг багаар гэхдээ том өсөлттэйгөөр олгодог. Тус их сургууль нь Их Британийн их сургуулиудын дунд хөрөнгө оруулалтаараа 5-д орсон ба 2023-2024 оны хичээлийн жилийн байгууллагын жилийн орлого нь £950 сая болсон ба судалгаа, гэрээнүүдээс £221.1 саяын орлого олж £658.6 саяын зарлагатай байв.