Jump to content

Гламур (сэтгүүл)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Glamour_South_Africa_cover

Glamour нь Нью Йорк хотод төвтэй Condé Nast Publications-аас эрхлэн гаргадаг эмэгтэйчүүдийн олон улсын онлайн сэтгүүл юм. Анх Холливудын Гламур нэртэй байсан. 1939-2019 он хүртэл Glamour нь хэвлэмэл сэтгүүл байв. Захиалагчдын тоо багассан тул Гламур сэтгүүл 2019 оны 1-р сараас хойш дахин хэвлэгдээгүй байна.

1943 оны 8-р сард сэтгүүл нэрээ "Glamour" болгон өөрчилсөн бөгөөд "ажилтай бүсгүй" гэсэн дэд гарчигтай хэвлэгджээ. Энэ үедээ тухайн үеийн ихэнх сэтгүүлээс илүү том хэмжээтэй хэвлэгдсэн байв. Charm, Street & Smith сэтгүүл нь 1941 онд хэвлэгдэж эхэлсэн бөгөөд хожим нь "Ажилч эмэгтэйчүүдэд зориулсан сэтгүүл" гэсэн дэд гарчигтай болж 1959 онд Glamour сэтгүүлд нэгтгэгдсэн.

Glamour сэтгүүл нь 1968 оны 8-р сард коллежийн дугаарынхаа нүүрэнд Катити Кирондэгийг гаргаснаар Африк гаралтай Америк бүсгүйг нүүрэндээ нийтэлсэн анхны эмэгтэйчүүдийн сэтгүүл болсон.

Тус сэтгүүл 1990 оноос хойш жил бүр " Оны шилдэг эмэгтэйчүүд"-ийг шалгаруулах ёслолыг зохион байгуулсаар ирсэн.

2018 оны 1-р сарын 8-нд CNN-ийн Сошиал медиа ба хөгжиж буй хэвлэл мэдээллийн албаны дарга байсан Саманта Барри Glamour сэтгүүлийн ерөнхий редактор болно гэж зарлав.

2018 оны 11-р сард Glamour нь дижитал хэлбэрээр сэтгүүлээ гаргахад анхаарахаар болж 2019 оны 1-р сард сүүлийн хэвлэмэл дугаараа гаргах тухай зарлав.

2023 онд сэтгүүлийн нүүрэнд жирэмсэн трансжендер эр Логан Браун гарсан.

Гламур Коллежийн Шилдэг Эмэгтэйчүүдийн Шагнал

[засварлах | кодоор засварлах]

Сүүлийн 56 жилийн турш тус сэтгүүл жил бүр коллежийн шилдэг арван эмэгтэйчүүдийг шалгаруулж жагсаалт гаргадаг. Эхэндээ тус жагсаалтыг Америкийн коллежуудын хамгийн загварлаг оюутнууд бүрдүүлдэг байсан ч хичээлийн амжилт, олон нийтийн ажил, карьерын зорилго гэх мэт ангиллыг гол шалгуураа болгон өөрчилсөн. Жил бүр хэдэн зуун коллежийн оюутнууд тус жагсаалтад багтахаар өргөдөл гаргадаг. Сүүлд Марта Стюарт, Дайан Сойер, Свати Миа Сайни нар жагсаалтад багтжээ.

Гламур Оны шилдэг эмэгтэй шагнал

[засварлах | кодоор засварлах]

Тус сэтгүүл жил бүрийн намар олны анхаарлын төвд байгаа эмэгтэйчүүдийг шалгаруулж "Гламур, Оны шилдэг эмэгтэй" шагналыг гардуулдаг.