Jump to content

Гленн Хардин

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Гленн Хардин
Эрэгтэйчүүдийн хөнгөн атлетик
Төлөөлдөг улс:  Америкийн Нэгдсэн Улс
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Гленн Фостер Хардин
Төрсөн огноо 1910 оны 7 сарын 1
Төрсөн газар АНУ, Миссиссипи, Дерма
Нас барсан огноо 1975 оны 3 сарын 6
 
Медалиуд
Зуны олимп
Мөнгөн медаль – хоёрдугаар байр Лос-Анжелес 1932 400м халхалттай гүйлт
Алтан медаль – нэгдүгээр байр Берлин 1936 400м халхалттай гүйлт

Гленн Фостер Хардин (Англи: Glenn Foster Hardin, 1910 оны 7 сарын 11975 оны 3 сарын 6) нь Америкийн Нэгдсэн Улсын хөнгөн атлетикч, 1936 оны зуны олимпын 400 метрийн халхалттай гүйлтийн төрлийн аварга юм.

Хардин 1932 оны зуны олимпод анх оролцож, 400 метрийн халхалттай гүйлтийн төрөлд 52.0 секундын амжилт үзүүлэн мөнгөн медаль хүртэж, дэлхийн дээд амжилтын эзнээр тодорчээ. Тэр үеийн дүрмээр саадыг унагавал дээд амжилтыг тооцдоггүй байсан тул алтан медаль авсан Ирландын Боб Тисдаллын амжилтыг дээд амжилтад тооцоогүй аж. Гэхдээ Хардлин 1934 оны Сонирхогчдын Хөнгөн Атлетикийн Нэгдлийн аварга шалгаруулах тэмцээнд 51.8 секундын амжилт үзүүлсэн бөгөөд мөн оны эцэст Стокхольмд болсон уралдаанд 50.6 секундын амжилтаар дэлхийн дээд амжилтыг ахиулсэн юм. Тэр амжилт нь 19 жилийн турш эвдэгдээгүй билээ.

Тэрээр 1932-оос 1936 оны олимпын хооронд ялагдал хүлээсэнгүй. Хардлин спортын замналаа Берлинд болсон олимпод Канадын Жон Лоурингийг 0.3 секундээр давамгайлж алтан медаль хүртсэнээр өндөрлөсөн юм.