Глобал Пресс Институт
Глобал Пресс Институт (Англи: Global Press Institute) нь Вашингтон хотноо байрлалтай ашгийн бус байгууллага бөгөөд гаднын сэтгүүлчдийн тэр бүр мэдээлдэггүй мэдээг, дэлхийн улс орноос орон нутгийн эмэгтэй сэтгүүлчид бэлтгэн хүргэдгээрээ онцлогтой.
Тус байгууллага нь хөгжиж буй медиа салбарт олон улсын сэтгүүлч эмэгтэйчүүдийг бэлтгэдэг Глобал Пресс Институт, олон хэлээр мэдээ бэлтгэн хүргэдэг, шагналт хэвлэл болох Глобал Пресс сэтгүүл, мөн медиа, боловсрол, төлбөртэй мэдээний захиалагчдад бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгодог Глобал Пресс Ньюс Сервис гэсэн 3 хэсгээс бүрддэг.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Кристи Хигране Глобал Пресс Институтийг 2006 онд үүсгэн байгуулсан бөгөөд тэрээр сэтгүүлчээр сурч байхдаа Балбад очиж байжээ. Тэнд байх хугацаандаа Кристи тухайн улсын эмэгтэйчүүд соёл, түүхийнхээ талаар сайн мэдэхийн зэрэгцээ үнэн бодит сурвалжаас мэдээлэл авах боломжтой тул өөрсдийн нийгмийн талаар сайн мэдээ бэлтгэж чадна гэж дүгнэжээ.
Зорилго, нөлөөлөл
[засварлах | кодоор засварлах]Глобал Пресс нь орон нутгийн эмэгтэй сэтгүүлчдийг бэлтгэн ажиллуулдаг бөгөөд тэд өөрийн улс оронд болж буй үйл явдлыг мэдээллэн хүргэдэг. 2022 оны байдлаар Аргентин, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, Хайти, Мексик, Монгол, Балба, Пуэрто Рико, Шри Ланка, Уганда, АНУ, Замби, Зимбабве зэрэг 40 гаруй улсын 250 эмэгтэй сэтгүүлчдийг бэлтгэжээ.
Сургалт
[засварлах | кодоор засварлах]Глобал Пресс Институтийн сургалтад хамрагдсанаар ажлын байраар хангагдах боломжтой бөгөөд бүрэн дунд боловсролтой байх, англи хэлтэй байх шаардлагагүй юм. Глобал Пресс Сэтгүүлээс сургалтад хамрагдсан төгсөгчдөд ажлын санал тавьдаг.